Page 33 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 33
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
4.1 Судалгаанд дээж цуглуулах
2014 онд баруун ба төвийн бүсийн 520, 2015 онд Багануур, Налайх, Хан-Уул
дүүргийн 493 адууны цусны ийлдэсийг халдвар, хамгаалалтын дэглэмийг
баримтлан авч, зааврын дагуу боловсруулалт хийж, авсан дээжийг шинжлэх
0
хүртлээ -20 С хэмд хадгалав. Дээжийг 2014 онд Архангай, Булган, Ховд, Дундговь,
Завхан гэсэн 5 аймгаас цуглуулж, 2015 онд Улаанбаатар хотын Багануур, Налайх,
Хан-Уул гэсэн 3 дүүргээс цуглуулав. Дээжийг авсан газар нутгийн уртраг,
өргөрөгийн хэмжээсийг ашиглан халдварлалтын зураглалыг ArcGIS 10
программаар гаргалаа.
4.2 Хавсарга холбох урвалын дүн
Судалгаанд “Биокомбинат” ТӨААТҮГ-т үйлдвэрлэсэн хавсрага, гемолизин,
антигеныг ашиглав. ХХУ-ыг MNS 5200:2002 стандартын дагуу бичил түвшинд
явууллаа. ХХУ эхлэхээс өмнө хавсаргын таньц, гемолизины таньцыг явсны дараа
урвалд хэрэглэгдэх хавсарга, гемолизин, 2%-н улаан эсийг найруулна. Үндсэн
урвал эхлэхээс өмнө 96 үүртэй хавтан авч үүр тус бүрд 80мкл шингэлэгч хийн
0
дээрээс нь шинжлэх гэж буй ийлдэснээс 20мкл-г үүр тус бүрт хийж 58 С-н усан
бананд 30мин ийлдсээ идэвхигүйжүүлэнэ. 96 үүртэй хавтангийн эхний эгнээнд
эерэг, сөрөг хяналтыг байнга авч явах хэрэгтэй. Үндсэн урвал: 96 үүртэй хавтанд
идэвхигүйжүүлсэн ийлдэснээс 25мкл-г хийн, антигенээс 25мкл-г хийж, хавсрага
0
50 мкл нэмж хийн таглаад 38 С-н усан баннанд 1цаг инкубаци хийнэ. Гаргаж ирээд
0
бүх үүрэнд гемосистем(2%-н улаан эс+гемолизин) 50мкл хийж ахин 38 С усан
баннанд 30мин тавина. Ингээд урвалыг уншина. Энэ нь зөвхөн илрүүлэх
шинжилгээний арга зүй бөгөөд баталгаажуулах шинжилгээнд илрүүлэх
шинжилгээнд эерэг гарсан дээжээ түүж аван ахин антигентэй, антигенгүй эгнээнд
1:5; 1:10; 1:20; 1:40 гэсэн шингэлэлтээр шинжлэв.
28