Page 42 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 42
4.4 Молекул биологийн судалгааны үр дүн
Уламжлалт бактериологийн аргаар бактерийг ангилан тодорхойлсоны дараа
молекул биологийн аргаар баталгаажуулах туршилтыг гүйцэтгэлээ.
4.4.1 Геномын ДНХ ялгасан үр дүн
Геномын ДНХ-г буцалгах арга, фенол-хлорформын арга, мөн үйлдвэрийн
бэлэн цомгийг ашиглан геномын ДНХ-г ялгасан. Эдгээр аргуудын цомгоор ялгах
арга нь цаг хугацаа хэмнэсэн, хор хөнөөл багатай, цэвэршилт өндөр байсан учир
цомгоор ялгах аргыг цаашид хэрэглэв. (ДНХ ялгах iNtRON kit)
1 2 3 4
bp
1500
1000
500
100
14-р зураг.
Агароз гель электрофорезоор геномын ДНХ гүйлгэсэн
байдал.1,2,3-Дээж, 4-Маркер
4.4.2 Полимеразын гинжин урвалын үр дүн
ДМАЭМБ-аас гаргасан адууны ям өвчний оношлох зөвлөмжинд заасны дагуу
B.mallei бактерт өвөрмөц Bma-IS407-flip генийг судалгааны ажлын материал, арга
зүйд бичсэний дагуу олшруулав [18].
37