Page 47 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 47

ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

                         Ям өвчин нь Баруун Европ, Хойд Америкт устсан боловч [22], Төв болон Зүүн
                  Ази, Өмнөд Америкт өнөөг хүртэл оношлогдсоор байна [18; 19; 20; 24; 26; 27].

                         1990 оноос хойш манай орон зах зээлийн харилцаанд шилжиж, мал эмнэлэг
                  хувьчлагдаж,  төлөвлөгөөтэй  арга  хэмжээнүүдийг  нэгдсэн  журмаар  авч  явуулах

                  нөхцөл  багассанаас  болж  уг  өвчнийг  оношлох,  сэргийлэх  тодорхой  арга  хэмжээ
                  суларснаар уг өвчний халдварлалт болон тархалт ихсэх болоод байна [6].

                         Хамгийн  сүүлийн  2013  оны  байдлаар  ям  өвчний  халдварлалт  1.11  хувь

                  байна. Манай орны хувьд энэ өвчний халдварлалт, тархалтын цар хүрээ тодорхой
                  бус байгаагаас үүдэн хамгийн их адуутай аймгийн нутгаас түүвэрлэх аргаар адууны

                  цусны  ийлдэс  цуглуулан,  дээжинд ХХУ-р  B.mallei-н  эсрэг  өвөрмөц  эсрэг  биемийг
                  илрүүлэв. Үүнд: Ховд 3.3%, Завхан 7.5%, Архангай 0%, Булган 1.6%, Дундговь 7.5%

                  нь эерэг урвалтай байлаа. Харин эрсдэлд суурилсан тандалтыг Улаанбаатар хотын
                  алслагдсан  дүүрэгт  явуулж  Хан-Уул  дүүрэгт  1.21%,  Багануур  дүүрэгт  16.36%,

                  Налайх  дүүрэгт  21.81%  нь  эерэг  урвал  үзүүлсэн  нь  адууны  ям  өвчин  нь  дахин

                  сэргэж буйг харуулж байна.
                         ХХУ-р  эерэг  урвал  үзүүлсэн  адуунаас  B.mallei  бактерийг  илрүүлэн

                  тодорхойлов. Burkholderia mallei бактер нь МПА-т гөлгөр, жижиг, саарал, тунгалаг

                  колони  үүсгэн  ургаж  байсан  бөгөөд  Мac-Conkey  агарт  колони  ургаагүй.  Энэ  нь
                  АНУ-ын Эрүүл мэндийн Нью-Иорк дахь үндэсний яамнаас гаргасан заавар бичигт

                  бичигдсэн  колонийн  морфологи  шинж  чанартай  дүйж  байлаа  [29].  Үүний  дараа
                  АНУ-ын  Микробиологийн  Холбооноос  гаргасан  зааварчилгааны  дагуу  гурван

                  сахарт төмрийн агар-тестээр гаргаж авсан өсгөвөрийн сахарын хэрэглээг шалгасан.
                  Дээж БЦ ба БСЖ нь стандарт омогтой ижил шүлтлэг урвал өгч тэжээлт орчин улаан

                  өнгөтэй болсон ба энэ нь исэлдэлтийн дүнд CO 2 ба H 2O үүсч байгааг мөн тэжээлт

                  орчинд буй пептон нь агаартай исэлдэж амин бүлгийг чөлөөлж байгааг илтгэнэ [18].
                  Мөн B.mallei    бактер  нь  оксидаза  фермент  сөрөг  дүнг  үзүүлж  байв. Burkholderia

                  mallei бактер нь polymixin B, colistin антибиотикт тэсвэртэй бөгөөд МПА-т бактерийн
                  өсгөвөрийг шпатель ашиглан тарин, антибиотик бүхий зээрэнцэгүүдийг байрлуулан

                     0
                  37 С-д өсгөвөрлөхөд эдгээр антибиотикийн зээрэнцэгийн эргэн тойрон ариун бүс
                  үүсээгүй  ба  OIE-  Дэлхийн  мал  амьтны  эрүүл  мэндийн  байгууллагын  (ДМАЭМБ)

                  зөвлөмжинд заасантай ижил үр дүн үзүүлэв [30; 31].

                      Адууны  ям  ба  хуурамч  ям  өвчний  үүсгэгчийн  зүйлийн  бүрэлдэхүүнийг  ялган
                  тодорхойлоход  бактерийн  хөдөлгөөн  чухал  ач  холбогдолтой  бөгөөд  Burkholderia



                                                                                                             42
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52