Page 5 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 5
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ
Бог малын сохор догол өвчин нь хавьтал халдварт өвчин бөгөөд үүсгэгч
нь Mycoplasma agalactiae (M. agalactiae) юм. Уг өвчин нь Франц, Голланд,
Швецари, Австри зэрэг улс болон бог мал ихээр үржүүлэн ашигладаг орнуудад
өргөн тархалттай хэмээн тэмдэглэжээ (4). Манай орны мал сүрэг ям, бруцеллёз,
сүрьеэ, салмонеллёз, боом, цусан халдвар зэрэг мал, амьтдаас хүнд
халдварладаг бактерит олон өвчнүүдээр тайван бус байгаагаас гадна сүүлийн
жилүүдэд бог малын сохор догол өвчний гаралт, тархалт, халдварлалтын түвшин
нэмэгдэж малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж
улмаар улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байна (3). Иймд мал сүргийг
эрүүлжүүлж хүнсний аюулгүй байдлыг хангах, улмаар экспортын бүтээгдэхүүнийг
нэмэгдүүлэхийн тулд төр засгаас ихээхэн хөрөнгө хүч гаргаж байгаагийн дотор бог
малын сохор доголоос сэргийлэх вакциныг жил бүр үйлдвэрлэн практикт хэрэглэсээр
ирсэн билээ.
Бог малын сохор, догол өвчинтэй тэмцэх өвөрмөц арга хэмжээ төдийлөн
санасан үр дүнд хүрэхгүй байгаа нь уг өвчнийг үүсгэгч микоплазмын ийлдсэн
хэвшил бүрийн эмгэгтөрүүлэх болон эсрэгтөрүүлэх байдал, дархлаа төрүүлэх чанар
зэрэг микоплазмын өөрийн дотоод бүтэцтэй нягт уялдаатай шинж чанаруудыг онол
арга зүйн өндөр түвшинд судалж байгаагүй /1970-1980/-аад онд тийм боломж байгаагүй/
зөвхөн хэлбэр зүй, өсгөвөржилт, биохимийн зарим идэвхи, эсрэг төрүүлэх ерөнхий
үзүүлэлтээр нь тодорхойлон, вакцин үйлдвэрлэлд хэрэглэх өсгөврийг шилэн
сонгож ирсэнтэй холбоотой гэж үздэг. Энэ үүднээс уг өвчний үүсгэгчийн шинж чанарыг
нарийвчлан тодорхойлж, ПГУ-аар баталгаажуулахын зэрэгцээ лабораторийн нөхцөлд
оношлох оношлогооны арга боловсруулах шаардлагатай байна.
1.1. Судалгааны ажлын үндэслэл.
Манай улсын хэмжээнд бог малын сохор догол өвчнөөр 2000 онд 31 сумын 509
голомтонд 14260 мал өвчилж, 1113 мал хорогдсон, 2001 онд 48 сумын 253 голомтонд
4586 мал өвчилж, 101 мал хорогдсон, 2002 онд 30 сумын 186 голомтонд 3274 мал
өвчилж 94 мал хорогдсон, 2003 онд 38 сумын 301 голомтонд 7158 мал өвчилж, 241
мал хорогдсон, 2004 онд 45 сумын 332 голомтонд 6163 мал өвчилж, 427 мал
хорогдсон, 2005 онд 18 сумын 229 голомтонд 5920 мал өвчилж, 74 мал хорогдсон,
2006 онд 35 сумын 199 голомтонд 4636 мал өвчилж, 166 мал хорогдсон, 2007 онд 44
сумын 192 голомтонд 3938 мал өвчилж 64 мал хорогдсон, 2008 онд 32 сумын 145
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 2

