Page 8 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 8
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ
2.1. Микоплазмын тухай ерөнхий ойлголт
Микоплазмыг анх 1898 онд Нокард, Ру нар үхрийн цээж өвчний үүсгэгчийг
судлах явцад нээсэн гэж үздэг(1). Микоплазм нь хамгийн жижиг, энгийн бүтэцтэй
репликацид орох чадвартай, хаа сайгүй өргөн тархсан прокариот бичил биетэн юм.
Энэ бактерийг Бергийн (1980) тодорхойлох бичигт Molicutes бүлгийн
Mycoplasmataceae, Acholeplasmataceae язгуур, Mycoplasma, Ureaplasma,
Acholeplasma төрөлд хамааруулдаг (1,2,3).
Микоплакзмын цэвэр өсгөвөр
Хорт бодист мэдрэмтгий
Ургадаг
Ургалтыг саатуулдаг (мэдрэмтгий бус)
(мэдрэмтгий)
Уреаза сөрөг Уреаза эерэг
Муcopplasma Ureaplasma Acholeplasma
0.1-0.6мкм 0,01-0,05мкм 3,0мкм хүртэл
1 дүгээр диаграмм: Мал амьтнаас ялгасан микоплазмын 3 төрлийн ялгаа
Эволюци хөгжлийнх нь хувьд авч үзэхэд, зарим судлаачид одоогийн
бактер нь микоплазмаас гаралтай гэж үзэж байхад нөгөө хэсэг нь бактерийн L-
хэлбэрээс үүссэн гэж үздэг. Микоплазм нь эсийн ханагүй, полиморф шинжтэй
бага хэмжээний липопротейн агуулсан цитоплазмын мембрантай, утаслаг,
спираль, цагираг гэх мэт янз бүрийн хэлбэртэй, 0,15 мкм диаметртэй бактерийн
шүүрээр шүүгддэггүй, хоёр хувааж үрждэг (1). Микоплазм амьсгал, тэжээл
боловсруулах эрхтэн, бэлгийн замын салст бүрхүүл болон үнээний дэлэнд
сапрофит хэлбэрээр элбэг тохиолдоно. Эдгээрийг гадаад орчин, эрүүл ба
өвчтэй мал, амьтан, хүний эд, эрхтнээс ч гаргаж авч болно. Төрөл бүрийн мал,
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 5

