Page 12 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 12
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
Микоплазмын халдварын хариу урвалын дархлаанд голлон шингэний
хариу урвал зонхилдог бөгөөд микоплазмын халдвар бие махбодид нэвтрэхэд
эхлээд иммуноглобулин М (IgM) ба иммуноглобулин А (IgA) үүсээд дараа нь
иммуноглобулин G (IgG) үүсдэг. Улмаар иммуноглобулин G (IgG) нилээд удаан
буюу хэдэн сараар хадгалагддаг. Иммуноглобулин А (Ig A) нь богино хугацаанд
цусанд байх боловч мэдрэмтгий эс рүү микоплазм нэвтрэхийг хориглодог.
Микоплазмын зарим халдварын үед аутоиммунны систем үйлчилдэг нь
тэмдэглэгдсэн ба эсрэг бие үүсгэх чадварыг нь ашиглан оношлогоонд Нэвчин
тундасжих урвал (НТУ), Наалдуулах урвал (НУ), Хавсарга холбох урвал (ХХУ),
Фермент холбоот эсрэгбиемийн урвал (ФХЭБУ), Полимеразын гинжин урвал
(ПГУ) зэргийг ашигладаг (6).
Микоплазм ба бактерийн L- хэлбэрийн хоорондын ижил ба ялгаатай талыг 2
болон 3 дугаар хүснэгтээр харуулав.
2 дугаар хүснэгт. Ижил талууд
Шинж тэмдэг Микоплазм Бактерийн L- Автор
хэлбэр
Эсийн хана Байхгүй Байхгүй Sharp(1960)
Хүрээний хэлбэр Гялгар голдоо Гялгар барзгар Dienis(1960)
суусан хар агарт суусан
Пенциллинд Тэсвэртэй Тэсвэртэй Ward нар(1958)
тэсвэртэй
Лизоцимд мэдрэг Мэдрэг Мэдрэг Razin
эсэх Akgaman(1963)
Глюкозамин байхгүй Байхгүй Medil-Brown
(1960)
Шоргоолжны Байхгүй Байхгүй Sharp(1963)
хүчил
Эсрэг бием нь саатуулна Саатуулна Dienis(1960)
өсөлт саатуулах
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 9

