Page 15 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 15

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     шөлөнд лактоз 2%, 15-30%-иар ийлдэс тус тус нэмж өсгөвөрлөх нь тохиромжтой
                     болохыг  нотолжээ.  Зарим  судлаачид  сохор  доголын  үүсгэгчийг  вирус  гэж  үздэг

                     байсан  ба  тахианы  үр  хөврөл,  эсийн  өсгөвөрт  өсгөвөрлөж  байжээ.  Өвчин
                     үүсгэгчид мэдрэмтгий амьтдын талаар судлаачид янз бүрийн саналтай байдаг.

                     Сохор догол өвчнөөр туулай өвчилсөн тухай Cellit нар (1907) мэдээлсэн байдаг
                     ба Фарзалиев М.М. (1962) туулай ялангуяа бүжин өвчлөмтгий гэж бичсэн байна

                     (6.8.9).  Орос  улсад  Фарзалиов  М  М,  Халимбеков  ММ,  (1936)  нар  энэ  өвчний

                     талаар анх мэдээлсэн байна (1,2).
                           Манай  улсад  сохор  догол  нилээд  эрт  дээр  үеэс  гарч  малчид сохор  догол,

                     сүүгүйтэл,  хар  дэлэн  гэх  мэтээр  нэрлэж  байжээ.  1955  оноос  профессор  Ч.
                     Дамдинсүрэн  агсан  нар  судалж  нян  судлалын  аргаар  оношлож,  үүсгэгчийг

                     гаргаж  аван  тэдгээрийг  өсгөвөрлөх тэжээлт орчнуудын жорыг зохиож, вакцины

                     технологийг боловсруулан “Бог малын халдварт  агалакти өвчин”  сэдэвт бүтээл
                     туурвиж 1974 онд дэд докторын зэрэг хамгаалжээ (8,9).  Mycoplasma agalactiae– р

                     хонь  ямаа  адилхан  өвчилдөгийг  Ч.  Дамдинсүрэн  нар  тогтоож,  энэ  өвчин  нь
                     улирлын  чанартай  гардаг  ба  гарсан  тохиолдолд  тэмцэх  арга  хэмжээг  авахгүй

                     бол  олон  тооны  малд  халдварладаг  эдийн  засгийн  хохирол  ихтэй  талаар

                     тэмдэглэсэн байна  (8).
                            Судлаачдын хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд уг өвчин үүсэхэд малын

                     тэжээллэг,  арчилгаа  маллагаа,  байгаль  цаг  уур,  газар  зүй  зэрэг  гадаад  орчны
                     нөлөө  зэргээс    асар  их  шалтгаалдаг  байна.  Бие  махбодид  гадаад  орчны

                     тохиромжтой  ба  тохиромжгүй  хүчин  зүйлүүд  нөлөөлсөнөөс  шалтгаалан  бог
                     малын  сохор  догол  өвчин  цочмог,  цочмогдуу,  архаг  явцтайгаар  өвчлүүлдэг

                     ажээ. Өвчин хэвийн байдлаар хүнд, хөнгөнөөр тусахаас гадна бас хөнгөн, гажуу

                     хэлбэрээр  тусдагийг  тэд  ажиглажээ  (8).  Сохор  догол  өвчнөөр  хонь,  ямаа  нас
                     хүйс ялгаагүй адилхан өвчилдөг гэж А.Сelli, Debiasi нар бичиж, М.М.Фарзалиев,

                     В.С.Газарян,  Л.И.Зорабян,  Б.М.Бакрадзе,  А.П.Ростомашвили,  Ч.Дамдинсүрэн
                     нар  туршлагаар  нотолсон  байна.  Эрүүл  суурьт  сохор  догол    өвчтэй  буюу

                     өвчилж  эдгэрсэн  мал  орох,  өвчтэй  эрүүл  мал  бэлчээрт  холилдоход  өвчин

                     гарч  1-1,5  сарын  дотор  тархана.  Хэрэв  тэмцэх  арга  хэмжээ  авахгүй  бол
                     өвчин  түргэн  тархаж  богино  хугацаанд  ихэнх  сүргийг  хамардаг.  Өвчин

                     гарсаны дараах 10 - 40 хоногт мал бөөнөөр өвчлөх ба 50 - 60 хоногт өвчлөлт
                     багасаж 1-2 мал өвчилсөөр өвчин аяндаа  намждаг.  Сохор  догол  өвчин  зуны


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               12
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20