Page 19 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 19

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     ийлдэст салслаг үрэвсэлт үүсэж хоорондох зай нь мөн үрэвсэнэ. Элэг бөөр
                     зүрхэнд тэжээлгүйтэл үүсэж тогтонги цусархаг ийлдсэн хаван үүснэ.

                            Цуллагийн эрхтнүүдэд ажиглагдсан бүтцийн хувиралтууд  нь хэзээ ч
                     хүнд хэлбэрт хүрч байгаагүй нь уул эмгэг эдгэрч өнгөрөх хандлагатай байгааг

                     илтгэх юм.
                                  2.2.4.  Бог малын сохор догол өвчнийг ялган оношлох

                            Одоогоор  ДЭМБ  (Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллага)-ын  зөвлөснөөр

                     бог  малын  сохор  догол  өвчнийг  ЦНУ  (цус  наалдуулах  урвал),  ЦСНУ  (цус
                     саатуулан  наалдуулах  урвал),  ФХЭБУ  (фермент  холбоот  эсрэг  биемийн

                     урвал) зэрэг ийлдэс судлалын урвалуудаар оношлож байна.
                            Энэхүү  өвчинтэй  тэмцэж  устгахад  уг  өвчнийг  хар  дэлэнтэх,    телязиоз,

                     хорт  кератит,  үе  мөчний  хэрэх  өвчин  (рахит),  полиартрит,  ёлтын  ба  хос

                     бөмбөлгийн  халдвар  зэрэг  өвчнөөс  ялган  таних  шаардлагатай  байна.  Хар
                     дэлэнтсэн  мал  тэжээлд  дүргүйцэж  өвчилсөн  малын  дэлэнгийн  хөхний  арьс

                     голдуу улайж гараар дарж үзэхэд бүлээн байдаг. Малын сүү татарч, усархаг
                     шар өнгөтэй болох ба цаашид өтгөрч идээ цустай холилдоно. Мал дэлэндээ

                     зовиурлаж доголно. Өвчин 2-3 хоног үргэлжлэхэд хавдар нь гэдэс, өвчүүний

                     бүдэрхий хүртэл нэвчинэ. Дэлэнгийн арьсанд хөх, улаан толбо үүсэж голдуу
                     үхждэг. Харин сохор догол өвчин нь ихэвчлэн аль нэг хөхийг үрэвслүүлэх ба

                     хавдар нь тарж, нэвчин толбо үүсгэнэ (8).
                            Телязиозын  үед  нүднээс  нулимс  их  гоожих  ба  удахгүй  зовхи  нь

                     шархлана.  Зовхины  уутнаас  эмгэгт  материал  авч  микроскопт    харахад
                     телязиоз үзэгдэнэ.

                            Ёлтын ба хос бөмбөлгийн халдвараар зөвхөн хурга өвчилдөг онцлогтой

                     учир  сохор  догол  өвчнөөс  ялгаатай.  Хурганы  халдварт  полиартрит  өвчнөөр
                     мөн  зөвхөн  хурга  өвчлөхөөс  гадна  хээлтүүлэгч  малын  төмсөг  хавдах,  чив,

                     тээрхий,  хээлтэгчийн  үтрээ  идээлэн  үрэвсэж  хааяа  хээл  хаях  явдал
                     тохиолдоно.  Энэ  өвчнөөр  үхсэн  малын  хүүрийг  задлан  шинжилгээ  хийхэд

                     цулын эрхтэнд тэжээлгүйтэл, үхжлийн процесс голлосон байсан.  Харин сохор

                     догол  өвчнөөр  өвчилсөн    малд  үхжлийн  процесс  бараг  ажиглагдахгүй  харин
                     тэжээлгүйтлийн процесс голлон ажиглагдана.

                               2.2.5.  Бог малын сохор догол өвчний өвөрмөц сэргийлэлт
                            Сохор  догол    өвчнөөс  сэргийлэх  вакцин,  эмчилгээний  ийлдэс  гаргах


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               16
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24