Page 22 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 22

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     ариутгана.  Хавар  зуны  цагт  өвчин  гарвал  өвчтэй  ба  өвчний  сэжигтэй  мал
                     байсан  бэлчээр  усыг  нэг  жилийн  хугацаанд  эрүүл  малд  ашиглахгүй

                     байлгахаас  гадна,  өвчтэй  малд  ашиглаж  байсан  ус  бэлчээрийг  нэг  жил
                     өнгөрөөж  байж  ашиглана.  Бог  малын  хот  хороог  хлорын шинэхэн шатаасан

                     шохойгоор ариутгаад ирэх улиралд дахин ашиглана.
                            Дэлэнгийн  хэлбэрээр  өвчилсэн  малын  сүүг  хэрэглэхгүй  бөгөөд  нүд  үе

                     мөч өвчилсөн малын сүүг боловсруулж, хөөрүүлсний дараа ашиглана.

                      Сохор догол  өвчтэй малыг оторт гаргах буюу нядалгаанд явуулах маршрутыг
                     тогтоохдоо өвчин тараахгүй байх бүх боломжийг тооцсон байх ёстой.

                                       2.3.   Фермент холбоот эсрэг биемийн урвал
                                                  (ФХЭБУ) түүний зарчим

                          Ийлдэс  судлалын  шинжилгээ  нь  уламжлалт  ба  орчин  үеийн  илүү

                     мэдрэмтгий  арга  болох  өвөрмөц  холбогдох  урвал  гэсэн  хоёр  хэсэгт  хуваагдаж
                     байна. Эдгээрээс уламжлалт аргад: Наалдуулах урвал (НУ), Цус наалдуулах

                     урвал (ЦНУ), Цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ), Хавсрага холбох урвал
                     (ХХУ),  Нэвчин  тунадасжуулах  урвал  (НТУ)  зэрэг  бөгөөд  тэдгээр  урвалын  үр

                     дүнг шинжлэгч мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар үнэлдэг нь тухайн хүний

                     дадлага, туршлагаас ихээхэн хамаарахаас гадна урвалыг саатуулагч хүчин зүйл
                     болон  эсрэгтөрөгч,  эсрэгбиемийн  өвөрмөц  бус  холбогдох  чанар  нь  зарим

                     тохиолдолд  урвалын  үр  дүнд  нөлөөлөх  талтай  байдаг.    Иймээс  орчин  үед
                     тухайн өвчний үүсгэгчийн болон түүний эсрэг тогтсон эсрэгбиемийн өвөрмөц

                     үйлчилгээтэй  уургуудыг  ялган  авч  түүний  эсрэг  гаргасан  нэг  удмын  эсрэг
                     бием  ашиглан  өвөрмөц  холболт  явуулж  холбогдсон  эсэхийг  төрөл

                     бүрийн  фермент  ашиглан  тэдгээрийн  задралын  үр  дүнд  өгсөн  өнгийн

                     гэрэл      шингээх        үзэгдэлд        үндэслэсэн        оптик       байгууламжийн
                     тусламжтайгаар  бүртгэж  түүнийгээ  компютерийн  программ  ашиглан

                     тооцоолон бодож үр дүнг гаргадаг учраас ФХЭБУ нь уламжлалт аргаас илүү
                     мэдрэмтгий  бас  өвөрмөц  чанартайгаас  гадна,  гүйцэтгэгчийн  гаргасан

                     алдааг  маш  нарийн  тооцон  залруулах  боломжтой  болгосноороо  давуу

                     талтай юм.
                            Фермент холбоот эсрэг биемийн урвал (ФХЭБУ) бол шинжилгээний тийм

                     ч хялбар арга биш боловч хоногоор хүлээгдэхгүй, мэдрэг ба өвөрмөц чанар нь
                     бусад  уламжлалт  аргуудаас  илүү  учир  халдварт  өвнийг  оношлох,  бичил


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               19
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27