Page 23 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 23

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     биетнийг  ялгаварлах,          био-оношлууруудыг  шалгах,  стандартчилах,  дархлаат
                     глобулин фермент, гормоныг тодорхойлох, антибиотик, гаптенийг илрүүлэх зэрэг

                     эмнэлэг,  биологийн  шинжилгээ  судалгааны  ажилд  олон  чиглэлээр  түгээмэл
                     хэрэглэгддэг өнөө үеийн өдөр тутмын хэрэгцээт сонгомол аргуудын нэг юм.

                            Мал эмнэлэгт хэрэглэх нь:
                      Эсрэгтөрөгч буюу өвчин үүсгэгч бичил биетнийг илрүүлэх, хэвшил амь хүрээг

                        тодорхойлох

                      Эсрэг  бием  буюу  өвчилсөн  мал,  амьтны  цусны  ийлдэс,  сүү,  салс  зэрэг
                        шинжлэгдэхүүнд агуулагдах өвөрмөц дархлаат глобулиныг илрүүлэх, хэмжээг

                        тодорхойлох зорилгоор хэрэглэдэг.
                     Урвалын  үндэслэл:  ФХЭБУ  нь  эсрэгтөрөгч  өвөрмөц  эсрэгбиемтэй

                     холбогддог үзэгдэл, дархлаат  глобулинтай  холбосон  ферментийг  мэдрэг

                     бодистой урвалд ороход өнгө өгдөг үзэгдэлд үндэслэгдэнэ.
                     Урвалын  зарчим:  ФХЭБУ-н  зарчим  нь  эсрэгтөрөгч,  эсрэгбиемийн  харилцан

                     үйлчлэлийн  дүнд  үүссэн  нийлэмж  нь  фермент  холбоот  эсрэг  биемтэй
                     холбогдсон тохиолдолд индикатор бодисын нөлөөгөөр өнгө үүсдэгт оршино.



                                  ФХЭБУ-н зарчмыг төрөл хувилбараар нь үзүүлбэл:
                     1.  ШуудФХЭБУ:                                    Аg...w+АЬ*Е...w+S

                     2.  Шууд биш ФХЭБУ:                               Аg...w+Аb...w+αАb*Е..w+S
                     3.  Шууд үелмэл ФХЭБУ:                            Аb..w+Аg..w+АВ*Е..w+S

                     4.  Шууд биш үелмэл ФХЭБУ:                        Аb..w+Аg..w+АВ..w+αАВ*Е..w+S
                     5.  Шууд өрсөлдөөнт ФХЭБУ:                        Аg..w+Аb*Е..w+S+АВ

                     6.  Шууд биш өрсөлдөөнт ФХЭБУ:                    Аg..w+Аb..w+αАb*Е..w+S+АВ

                                                             Тайлбар:
                                                         Аg- Эсрэгтөрөгч

                                                         w- Угаалтын шат
                                                          Аb- Эсрэг бием

                                                         АВ*Е- Конъюгат

                                                        αАВ*Е- Конъюгат
                                                   АВ- Дан язгуурт эсрэгбием

                                                     S- Өнгө олгогч систем



                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               20
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28