Page 28 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 28

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     агарт  1:1000-1:1000000  харьцаагаар  шингэлж  15-20  мкл-ээр  хатуу  тэжээлт
                     орчны  гадаргууд  дусаан  тарьж  37  хэмийн  5-10%-ийн  СО 2  (нүүрсхүчлийн  хий)

                     бүхий дулаан тогтоогуурт 96 цаг түүнээс цааш хугацаанд өсгөвөрлөж өдөр бүр
                     ургалтыг гэрлийн микроскопын 4Х10 өсгөлтөөр  харж тодорхойлов.

                                               3.3.     Молекул биологийн арга
                                                  3.3.1.   Trizol- оор ДНХ ялгах

                           Дээж  (бүрэн  өсгөвөрлөгдсөн  өсгөвөр)-ээс1.5  мл-ийг  тубенд  (tube)  хийж

                     15000 эрг/мин-д 10 мин эргүүлэв. Шингэн хэсгийг асгаж /соруулж/ 100 мкл ариун
                     давхар нэрмэл ус хийн задартал нь сэгсрэгч (vortex) дээр зайлав. Түүний дараа

                     1мл  Тризол  /Trizol/  нэмж  зөөлөн  сэгсрээд  3  минут  өрөөний  хэмд    тавина.
                     Хугацаа дууссаны 0.3 мл хлорформ нэмж 15 секунд сэгсэрч 2-3 минут тавиад

                     10000 эрг/мин-д 10 минут эргүүлсэн. Хуруу шилэнд шингэний 3 үечлэл үүсгэсэн

                     байв.  Хамгийн  дээд  талын  шингэний  үечлэлийг  соруулан  авч  асгаад  үлдсэн
                     шингэн  дээр  0.3  мл    изопропил  (isopropyl)  (100%  ethanol  per  1ml)  нэмж  20

                     секундын турш хольж 2-3 минут өрөөний хэмд тавьсны дараа 5000 эрг/мин-д 5
                     минут  эргүүлэн  хурилдуулав.  Түүний  дараа  дээд  шингэнийг  (supernatant)

                     соруулан авч асгаад үлдсэн тунадас (pellet) дээр сайтар холин 15 минутын турш

                     өрөөний хэмд сэгсэрсэний дараа 5000 эрг/мин-д 5 минут эргүүлэв. Түүний дараа
                     дахин 1 мл-ийн 0.1M sodium citrate нэмж хурилдуулах хүртэл давтав.

                           Хурилдуулж  тунасан  тунадас  дээр  /pellet/  1.5  ml  75%-ийн  этанол  нэмж
                     өрөөний хэмд 15 минут байлгаад 3 минут тутам хольж сэгсрээд 5000 эрг/мин-д 5

                     минут эргүүлэв. Сүүлд нь дээд шингэнийг соруулж асгаад pellet-ээ 3-4 минут 37
                     хэмийн  дулаан  тогтоогуурт  тавьж  хатаагаад  100  μl  ариун  нэрмэл  ус  хийж

                     дараагийн туршилт хүртэл - 20 хэмд хадгалав.

                                       3.3.2.  ПГУ (полимеразын гинжин урвал) тавих
                           Гарган авсан үүсгэгчийн хэвшлийг Peyraud A, Woubit S,…et.al, 2003 Greco

                     G,  Corrente  M  et.al.  2001  нарын  боловсруулсан  аргын  AG  -1,  AG  -2,
                     MAGAUVRC1-L,  MAGAUVRC1-R.      праймер  бүхий  multiplex  ПГУ  (полимеразын

                     гинжин урвал)-ыг тус тус тавьж тодорхойлов. (5, 6 дугаар хүснэгт)








                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               25
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33