Page 32 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 32
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
Тайлбар: ФБА – Фрейндийн бүрэн адъювант
ФББА– Фрейндийн бүрэн бус адъювант
Сүүлчийн тарилтаас хойш 10 хоногийн дараа туулай тус бүрээс цусны
дээж авч ийлдсийг тунгаан таньцыг НТУ-аар тодорхойлов.
Хэт дархлаа хийж дууссан, цусанд агуулагдах эсрэгбиемийн таньц НТУ-
аар өндөр байсан туулайг бүрэн цусалж, цусыг ариутгасан цлиндр буюу хуруу
o
o
шилэнд авч 37 C дулаан тогтоогуурт 1,5 цаг тавьж дараа нь хөргөгчинд /+4 C/
нэг хонуулаад ийлдсийг тунгаан авав. Тунгааж авсан ийлдсийг цусны дүрст
элементүүдээс нь 2500-аас 3000 эрг/мин хурилдуулан цэвэршүүлэв.
Хяналтын сөрөг ийлдсийг бэлтгэхдээ эрүүл туулайг бүрэн цусалж ариун
цлиндрт хийн эерэг ийлдсийн адил тунгаан хурилдуулж цэвэршүүлж авав.
3.4.2. Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын
эсрэгтөрөгч бэлтгэх
Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг 6 аймгаас
цуглуулсан дээжнүүдээс илэрсэн, полимеразын гинжин урвалаар эерэг дүн
үзүүлсэн өсгөврүүдийг лабораторийн оношлуур (indirect ФХЭБУ)-ын
эсрэгтөрөгчийн загвар бэлтгэхэд ашиглав.
Дээрх баталгаажуулсан өсгөврүүдээс 12 өсгөврийг нь сонгон авч зургаа,
зургаагаар нь 2 групп болгон ( Холимог 1 Го 81, У 5, За Ул Сүү, Хо 38, ӨВ 29,
БН 7 ), ( Холимог 2 Го 11, У 5, За Алдар, Хо 7, ӨВ 25, БН 9 ) хооронд нь холин
холимог цийдмэг бэлтгэв. Эсрэгтөрөгчийн нэгдүгээр хувилбарыг бэлтгэхэд
микоплазмын эсийн цийдмэг дээр Sarcosin-ны уусмалыг эцсийн түвширүүлэг
нь 0.5% байхаар тооцон нэмж 30 минут үйлчлүүлэн 15000 эрг/мин хурдаар 20
минут хурилдуулан дээд шингэнийг эсрэгтөрөгчийн 1-р хувилбараар авав.
Харин микоплазмын эсийн массыг урьдчилан 90%-ийн фенолоор үйлчилүүлж,
дараа нь дээрх аргаар уургийн эсрэгтөрөгч бэлтгэж эсрэгтөрөгчийн 2-р
хувилбараар авав.
3.4.3. Эсрэгтөрөгчийн мэдрэг болон өвөрмөц чанарыг тодорхойлох
Бэлтгэсэн уургийн эсрэгтөрөгчийн концентрацийг спектрофотометрийн (А 280)
гэрлийн долгионы уртад хэмжиж, өвөрмөц болон мэдрэг чанарыг шууд бус
болон шууд ФХЭБУ-аар стандарт конъюгат, бэлтгэсэн эерэг болон сөрөг
ийлдсүүдийг ашиглан таньцлаж мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй уургийн
эсрэгтөрөгчийн хувилбарыг сонголоо. Өвөрмөц ба мэдрэг чанар өндөртэй
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 29

