Page 34 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 34

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                                       ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
                            Уг  өвчнөөр  тайван  бус  Увс  аймгаас  63,  Баянхонгороос  19,

                     Өвөрхангайгаас 64,  Дундговиос 15, Говь-Алтайгаас 17, Хөвсгөл 6, Баян-Өлгий
                     7, бүгд 191 бог малаас дээж (цусны ийлдэс, сүү,  нүдний арчидас, үений шингэн)

                     цуглуулж,  бактериологи  хийж,  микоплазмын  ийлдсэн  хэвшлийг  тодорхойлж
                     өвчилсөн  малд  илэрсэн  эмнэлзүйн  зарим  шинж  тэмдэгт  бичлэг  хийн,  фото

                     зургийг авч баталгаажуулав. Мөн Хэнтий аймгийн 133, Өвөрхангай аймгийн  344

                     ямааны  цусны  ийлдэсний  дээжинд  M.  agalactiea-ийн  эсрэг  үүссэн  эсрэгбием
                     илрүүлэх  шинжилгээг  стандарт  ФХЭБУ-ын  цомог  болон  өөрсдийн  бэлтгэсэн

                     ФХЭБУ-ын уургийн эсрэгтөрөгчийг ашиглан хийлээ.
                                       4.1.   Өвчтэй малын эмнэл зүйн шинж тэмдэг

                           Сохор  доголоор  өвчилсөн  мал  доор  дурдсан  эмнэл  зүйн  шинж  үзүүлдэг
                     байна.  Үүнд:  нялх  төлийн  уушиг  үрэвсэн  халуурах,  үе  мөч  нь  хавагнах,  нас

                     гүйцсэн саалийн ямааны үе мөч хавагнан доголох, нүдний нь эвэрлэг бүрхэвч

                     цийж  сохрох,  дэлэн  нь  хавагнаж  хатуурах,  сүү  нь  ээдэж  усархаг  болох,
                     халуурах, бэлчээрт явж чадахгүй хэвтэх, турах, нялх төл хорогдох зэргээр уул

                     өвчин илэрч байв. (1, 2, 3, 4 дүгээр зураг)

                                   Өвчилсөн малын эмнэлзүйн шинж тэмдгийг харуулсан зураг

















                          1 дүгээр зураг. Хавагнасан өвдөг           2 дугаар зураг.Хавагнасан өвдөг
                                     / хажуу талаас/                                           / урд талаас/


















                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               31
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39