Page 38 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 38
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
3-8. Өсгөврүүд: Увс, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан,
Ховдын өсгөврүүд
9. сөрөг хяналт
4.3.3. ДНХ-ийн дараалал тодорхойлсон дүн
AG1, AG2 праймер бүхий ПГУ-аар ДНХ-г олшруулсаны дараагаар шууд
ДНХ-ийн дараалал (direct sequence) тогтоож илэрсэн өгөгдлийг ашиглан удам
зүйн модыг зурж генбанк дах төстэй өгөгдлүүдтэй харьцуулахад Англи улсын
лавлагаа лабораторийн омог болох М.аgalactiea PG2 (accession number
CU179680) омогтой адил үр дүнтэй байхад М. agalactiea 5632 (accession number
FP671138) омог болон бусад Mycoplasma spp (accession number AP009608
болон accession number AE017245) омгуудаас тэс өөр ялгаатай байгаа нь
харагдаж байв. (9 дүгээр зураг)
CU179680 M agal PG2 ch
U520100428UvsinMongolia
Cu179680 M agal PG2
Go1120100428govialtaiinMongolia
Zaul120100428ZavkhaninMongolia
Kho3820100428KhovdinMongolia
Umu120100428uvsinMongolia
BN720100428bayaninMongolia
OV2920100428OvorkhinMongolia
AP009608 M fermentans PG18
AE017245 M synove 53
FP671138 M agal 5632 ch
9 дүгээр зураг.Mycoplasma agalactiae-ийн удам зүйн мод
4.4. ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон нь
Судалгааны явцад гарган авч M. agalactae мөн болохыг баталгаажуулсан
37 өсгөврөөс 6 өсгөвөр сонгон авч , түүнийг зохих арга зүйн дагуу шингэн
тэжээлт орчинд өсөвөрлөн авч түүгээр туулайд хэт дархлаа хийж бэлтгэсэн
хяналтын эерэг ийлдсийн таньц нь НТУ-аар 1:16 байв.
Микоплазмын эсийн массыг физиологийн уусмалд уусган цийдмэг болгов.
Эсрэгтөрөгчийн нэгдүгээр хувилбарыг бэлтгэхэд микоплазмын эсийн цийдмэг
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 35

