Page 42 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 42
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Манай орны мал сүргийн 80 гаруй хувийг эзэлж байгаа бог мал нь хөнгөн
үйлдвэрийг ноос, ноолуур, арьс ширээр, хүнсний үйлдвэрийг мах сүүгээр ханган
байдаг арвин ашиг шимт сүрэг билээ. Гэвч манай улсын мал сүрэг сохор догол
өвчнөөр тайван бус байгаа нь малын үхэл, хорогдол ихсэх, ашиг шимийн гарц
буурах, мах сүүний чанар алдагдан хүнсэнд хэрэглэх бололцоогүй болох
зэргээр малчин ардын ахуйн амьдрал, улмаар улс орны эдийн засагт ихээхэн
хохирол учруулж байна.
Статистик судалгаанаас үзэхэд сүүлийн 5 – 6 жилд энэ өвчний гаралт эрс
нэмэгдэж, 10 гаруй аймгийн 50 гаруй суманд бүртгэгдэн олон арван мянган
хонь, ямаа өвчилж, тэдний нилээд хэсэг нь хорогджээ. Энэ нь уг өвчин хонь,
ямаан сүргийн дотор өргөн тархалттай байгааг харуулж байна. Бидний
судалгааны явцад 6 аймгийн сохор догол өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
үзүүлсэн ямаанаас нийт 37 өсгөвөр гарган авч, тэдгээрийг өсгөвөржилт, хэлбэр
зүй, биохимийн шинж чанараар нь болон ПГУ-аар M.agalactiae мөн болохыг
нарийвчлан тодорхойлсон нь энэхүү халдвар ихээхэн өргөн хүрээтэй тархсан
болохыг харуулж байна. Үүнээс гадна бидний судалгаагаар уг өвчний эмнэл
зүйн шинж тэмдэг ихэвчлэн ямаанд илэрч байгаа нь харагдсан ба хониноос нэг
ч үүсгэгч илрээгүй байна. Энэ нь манай орны нөхцөлд энэ өвчний халдвар нь
ямаан сүрэгт зонхилон гарч байгааг харуулж байна.
Энэхүү өвчнийг сэргийлэх вакциныг жил бүр их хэмжээтэй үйлдвэрлэн
хэрэглэдэг боловч тэр болгон үр дүнгээ өгөхгүй байгаа тухай орон нутгийн мал
эмнэлгийн байгууллагын санал, хүсэлтэнд дурьдагдсан байдаг нь түүний
вакцинжуулалтыг хянах идэвхийг сайжруулах шаардлагатай байгаа нь
харагдаж байна.
Бог малын сохор догол өвчнийг лабораторийн нөхцөлд ФХЭБУ-аар
оношлох арга олон улсын хэмжээнд мал эмнэлгийн практикт нэвтэрсэн хэдий ч
манай орны мал эмнэлгийн хэрэгцээнд бүрэн нэвтрээгүй байгаа бөгөөд уг
өвчнийг ихэвчлэн эмнэл зүйн шинж тэмдгээр нь оношлож байна. Тиймээс бид
бог малын сохор догол өвчний үүсгэгч нутгийн өсгөврөөс уургийн эсрэг төрөгч
бэлтгэн туршин сорив. Бидний туршилтын дүнгээр M.agalactiae –н нутгийн
өсгөврөөс бэлтгэсэн уургийн эсрэгтөрөгчийн 2 хувилбарын өвөрмөц чанар нь
стандарт ФХЭБУ-ын эсрэгтөрөгчтэй дүйцэхүйц өндөр байсан боловч, мэдрэг
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 39

