Page 43 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 43

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     чанар нь ихээхэн доогуур байсан нь харагдлаа. Эдгээр эсрэгтөрөгчийн мэдрэг
                     чанар  бага  байгаа  нь  үйлдвэрлэлд  хэрэглэх  боломжийг  хязгаарлаж  байгаа

                     хэдий ч, өвөрмөц чанар өндөр чанартай тул онош баталгаажуулахад хэрэглэх
                     боломжтой  юм.  Цаашид  энэхүү  эсрэгтөрөгчийн  мэдрэг  чанарыг    дээшлүүлэх

                     талаар судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд M.agalactiae-н
                     эсээс уураг ялгах хэд хэдэн аргуудыг харьцуулан судалж, түүнээс ялгах уургийн

                     хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй. Учир нь бидний хэрэглэсэн аргаар M.agalactiae-

                     н  уураг  ялгахад  уургийн  гарц  нь  0.2  мг\мл-ээс  хэтрэхгүй  байсан  ба  магадгүй
                     ФХЭБУ-д эсрэгтөрөгч болгон хэрэглэхэд энэхүү хэмжээ хангалтгүй байж болох

                     юм.
                            Энэхүү  ажлын  хүрээнд  уг  өвчний  үүсгэгчийг  илрүүлэн  судалж  ПГУ-р

                     баталгаажуулж  ФХЭБУ  урвалын  эсрэгтөрөгч  бэлтгэн  гаргасан  нь  уул  өвчнийг

                     цаашид  оношлох  оношлуурууд,  вакцин  бэлтгэх  ажилд  эхлэл  суурь  болж  өгнө
                     гэдэгт итгэж байна.

                                                             ДҮГНЭЛТ

                            1.     Монгол орны нөхцөлд сохор догол өвчин нь ихэвчлэн ямаан сүрэгт

                     тохиолдож  байгаа  ба  ямаанд  M.  agalactiae  нь  зонхилон  халдвар  үүсгэж  буйг
                     ПГУ-аар баталгаажуулав.

                            2.     Лаурел  саркошины  0.5%-ийн  уусмалаар  M.  agalactiae-гаас  ялган
                     авсан  уургийн  эсрэгтөрөгч  нь  өвөрмөц  чанартай  боловч,  мэдрэг  чанар  нь  сул

                     байна.





















                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               40
   38   39   40   41   42   43   44   45   46   47