Page 39 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 39

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     дээр  Sarcosin-ны уусмалыг эцсийн төвшрүүлэг нь 0.5%  байхаар  тооцон нэмж
                     үйлчлүүлэн  уургийн  эсрэгтөрөгч  ялгав.  Энэ  аргаар  бэлтгэсэн  эсрэгтөрөгчийн

                     уургийн  агууламж  нь  0.2мг/мл  байв.  Харин  микоплазмын  эсийн  массыг
                     урьдчилан    90%-ийн  фенолоор  үйлчлүүлж,  дараа  нь  дээрх  аргаар  уургийн

                     эсрэгтөрөгч  бэлтгэхэд  эсрэгтөрөгчийн  төвшрүүлэг  нь  0.1  мг/мл  байв.    Дээрх
                     эсрэгтөрөгчийн  таньцыг  стандарт  коньюгат,  эерэг  сөрөг  ийлдэс  ашиглан  шууд

                     биш  Фермент  холбоот  эсрэг  биемийн  урвалаар  тодорхойлоход  бэлтгэсэн  2

                     хувилбар  эсрэгтөрөгчийн  таньц  1:8  байв.  Харин  дээрх  2  хувилбарын
                     эсрэгтөрөгчийн  өвөрмөц  чанарыг  хэт  дархлаат  эерэг  болон  сөрөг  туулайн

                     ийлдэс, өвчтэй болон ямааны ийлдэс ашиглан ФХЭБУ-аар шалгахад нэгдүгээр
                     хувилбарын  эсрэгтөрөгчийн  мэдрэг  ба  өвөрмөц  чанар    100% байв.  (10  дугаар

                     хүснэгт)


                                     10 дугаар хүснэгт.M.  agalacteae-аас ялгасан уургийн

                                                   эсрэгтөрөгчийн үзүүлэлтүүд
                        Эсрэгтөрөгчийн                      Хувилбар  1                  Хувилбар  2

                       үзүүлэлтүүд

                        Эсрэгтөрөгчийн  уургийн                  0.2                          0.1
                       агууламж мг/мл

                        Эсрэгтөрөгчиийн таньц                    1:8≤                        1:8≤

                        Өвөрмөц чанар                     Хяналтын сөрөг              Хяналтын сөрөг
                                                             ийлдэстэй            ийлдэстэй урвалдахгүй

                                                            урвалдахгүй


                           Бидний бэлтгэсэн хоёр хувилбарын эсрэгтөрөгчийн мэдрэг болон өвөрмөц

                     чанарыг  бог  малын  сохор  догол  өвчнөөр  өвчилсөн  ямааны  ийлдэс  ашиглан
                     тодорхойлоход  стандарт  ФХЭБУ-аас  мэдрэг  чанараараа  мэдэгдэхүйц  доогуур

                     байгаа  нь  тодорхойлогдов.  Харин  бидний  эсрэгтөрөгчийн  өвөрмөц  чанар  нь
                     стандарт ФХЭБУ-тай дүйцэж буй нь харагдлаа. (11 дүгээр хүснэгт)








                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               36
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44