Page 27 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 27
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
3.1. Хэрэглэгдэхүүн
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Завхан, Ховд,
Өвөрхангай, Увс аймгийн сохор доголоор тайван бус сумдын зарим аж ахуйн
191 бог малаас цус, цусны ийлдэс, үений шингэн, сүүний дээж зэргийг
бактериологийн шинжилгээнд, Хэнтий аймгийн 133, Өвөрхангай аймгийн 344
ямааны цусны ийлдэсний дээжинд M. agalactiae-ийн эсрэг үүссэн эсрэгбием
илрүүлэх шинжилгээг стандарт ФХЭБУ (Фермент холбоот эсрэг биемийн урвал)-
ын цомог болон өөрсдийн бэлтгэсэн уургийн эсрэгтөрөгч бүхий ФХЭБУ-ын
цомогтой харьцуулан судлав
3.2. Нян судлалын судалгааны арга зүй
3.2.1. Тэжээлт орчин бэлтгэх
PPLO (Pleurophenoumonia like organism) агар (хатуу) болон шөлийг
зааврын дагуу хэмжээтэй авч 7,0 рН бүхий 70 мл нэрмэл усанд уусгаад, дээр нь
10 мл хөрөнгөний шинэ ханд (75 гр Saccharomyces cerevisiae,Type II-ыг 300 мл
о
нэрмэл усанд уусган 121 С-т 15 мин ариутгаж, гидролизод оруулж задалсаны
дараа 5000 эрг/мин 20 мин хурилдуулж, дээд шингэнийг нь ялган авсаныг
о
(хөрөнгөний ханд гэнэ) нэмж, 121 С-т 15 мин ариутгав. Дараа нь тэжээлт орчноо
45 хэм болтол хөргөөд шүүж ариутгасан ариун адууны ийлдэс 20 хувиар, ариун
глюкоз 1%-иар бодож, 7,8 рН бүхий 0,2 %-ийн фенолын улаанаас 1,2 хувиар
бодож нийт эзэлхүүнд нь тус тус нэмэв. Бэлтгэсэн тэжээлт орчин улаан
ягаавтар өнгөтэй болов.
Үүний дараа бэлтгэсэн шөлийг 10 мл-ийн хуруу шилэнд 3мл-ээр, агарыг
петрийн аяганд 20 мл-ээр савлан царцаав. Тэжээлт орчны ариун чанарыг 37
хэмийн дулаан тогтоогуурт 24 – 48 цаг тавьж шалгав.
3.2.2. Бог малын сохор догол өвчний үүсгэгч өсгөвөрлөх
Бог малын сохор догол өвчний үүсгэгч өсгөвөрлөхөд шингэн тэжээлт
орчинд эмгэгт материалаас 100-150 мкл-г авч 0.45 нм хэмжээтэй фильтрээр
шүүж тарилт хийв. Тарилт хийсэн тэжээлийг 5-10%-ийн СО 2 (нүүрсхүчлийн хий)
бүхий 37 хэмийн дулаан тогтоогуурт 120 цаг хүртэл тавьж, өдөр бүр ургалтыг
шалгаж, зөөлөн сэгсэрч, өсгөвөржилтийг өнгө хувиргалтаар тэмдэглэв.
Шингэн тэжээлт орчны улаан өнгө хувирч, булингартан шар, шаргал
өнгөтэй болон ургав. Дээрх шөлөн өсгөврөөс (Pleurophenoumonia like organism)
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 24

