Page 24 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 24
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
2.3.1. Шууд бус фермент холбоот эсрэг биемийн урвал
( INDIRECT ФХЭБУ )
Мал амьтны халдварт өвчнийг оношлох ийлдэс судлалын олон
аргууд байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь шууд бус фермент холбоот
эсрэгбиемийн урвал (шууд бус ФХЭБУ) юм.
Жишээлбэл: Бруцеллёзын оношлогоонд өргөн хэрэглэж буй
Розебенгал урвал, Наалдуулах урвал, Хавсрага холбох урвал гэх мэт
уламжлалт урвалуудтай харьцуулахад ФХЭБУ нь өндөр мэдрэг ба
өвөрмөц чанартай тул харьцангуй бага таньцтай эсрэгбиемийг ч
илрүүлэх чадвартайгаас гадна богино хугацаанд олон дээж шинжлэх
боломжтой.
Шууд бус ФХЭБУ-н зарчим нь эсрэгтөрөгч, эсрэгбиемийн харилцан
үйлчлэлийн дүнд үүссэн нийлэмж нь ферменттэй холбогдсон хоёрдогч
эсрэгбиемтэйгээ холбогдсон тохиолдолд индикатор бодисын нөлөөгөөр өнгө
үүсдэгт оршино.
Мал амьтны халдварт өвчний оношлогоонд шууд бус ФХЭБУрвалыг
өвчилсөн мал, амьтны цусны ийлдсэнд агуулагдах өвөрмөц дархлаат
глобулиныг илрүүлэх, хэмжээг тодорхойлох зорилгоор хэрэглэдэг.
Шууд бус ФХЭБУ-ын хэрэглэгдэхүүн:
а. Багаж төхөөрөмж
- Дулаан тогтоогуур (37°С)
- Тохируулагтай бичил соруур (10мкл, 20мкл, 200мкл, 1000мкл)
- Тохируулагт олон сувагт соруур (50мкл-300мкл)
- 96 үүрт бичил хавтан
- Урвалын хавтан уншигч
- Шил, сав хэрэгцээгээр
б. Урвалж
- Эсрэгтөрөгч
- Конъюгат
ВSА10: - Блокинг хийх уусмал (Фосфатын буферт үхрийн ийлдэсний
альбуминыг 1%-р бэлтгэх)
ВSА 5Т: - Ийлдэс, конъюгат шингэлэгч (Фосфатын буферт үхрийн ийлдэсний
альбуминыг О,5%-р бэлтгэх
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 21

