Page 20 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 20

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     туршилтыг  1913  онд  Н.Саrrе  хийжээ.  Хэт  дархлаат    ийлдэс  гаргаж  авах
                     зорилгоор  эхлээд  малд  зориуд  сохор  догол  өвчний  үүсгэгчээр  халдааж

                     нүүрст  плеврит  үүсгээд  цаашид  цээжний  хөндийн  шингэнээр  хонь,  ямааг
                     хэт  дархлаа  хийжээ.  Ийм  аргаар  гаргаж  авсан  хэт  дархлаат  ийлдэс  нь

                     урьдчилан  сэргийлэх  сайн  чанартай  байсан  боловч  эмчилгээний  хувьд
                     ямар ч ашиг өгөөгүй байна.

                            Н.Ф.Квасттадз  И.Ф.Михайлова  нар  1955  онд  5  настай  үнээнээс  хэт

                     дархлаат ийлдэс гарган аваад лабораторийн ба аж ахуйн нөхцөлд шалгажээ.
                     50,0  мл  ийлдсийг  сохор  догол  өвчтэй  3-н  хонины  арьсан  дор  тарихад  2-3

                     хоногтоо халуун нь буурч биеийн байдал нь сайжирсан байна (1,2).
                            М.М.Фарзалиев  1950  онд  агалакти  өвчин  үүсгэгчийн  өсгөвөрөөр  хөнгөн

                     цагааны усан исэлт вакцин бэлтгэж 2043 хонь, ямаа тарьсан нь өвчлөлтийг 4

                     дахин бууруулжээ. Малыг вакциндсаны дараа 4-8 сард хяналтын халдварлуулалт
                     хийж  шалгахад  бат  дархалсан  нь  нотлогдсон  байна.  Сохор  догол  өвчинг

                     эсэргүүцэх  сапонинтай  формал  вакцин,  хөнгөн  цагааны  усан  исэлт  формал-
                     эмбрион  вакциныг  М.М.Фарзалиев  бэлтгэж  хэрэглэсэн  нь  хөнгөн  цагааны

                     усан исэлт вакцинтай адил дүн өгчээ. (1,2).

                            V.Zagavli  (1951)  хонийг  2  удаа  эхлээд  үүсгэгчийг  формалинжуулсан
                     сүүгээр  дараа  нь  халдвар  хийсэн  малын  тархины  хандаар  тарьж

                     агалактигаас хамгаалжээ.
                            И.Ф.Квеситадье,  И.Ф.Михаилова  нар  1957  онд  агалакти  үүсгэгчийн

                     (үзэгдэгч ба үзэгдээгүй) бөмбөлөг хэлбэрүүдээр бэлтгэж формал сапонин ба
                     хагас шингэн формал вакцин бэлтгэсэн нь илүү сайн үр дүн өгсөн байна. Үүнд

                     вакциндаад 2-З сар болсон малд халдааж шалгахад 83,4-92,3% нь дархлагдсан

                     байхад  хяналтын  (вакциндаагүй)  мал  сохор  догол  өвчнөөр  100%  өвчилжээ
                     (1.2).

                            Манай  оронд  M.agalactiae  -  ийн    “Аg-1”  омгийг  малын  их  эмч  Н.  Базарсад
                     БНРумын  улсаас  авч  ирэн  Бог  малын  сохор  доголоос  сэргийлэх  (Румыны

                     сулруулсан  Ag–1  омог)  вакциныг    Ч.  Дамдинсүрэн,    Д.  Базаржав  нар  Сонгины

                     Биокомбионатад үйлдвэрлэн хамтран туршсан байна. Бог малын сохор доголоос
                     сэргийлэх хөнгөн цагааны усан исэлт формал “МААХ-1B”  вакцин бэлтгэх ажлыг Ч.

                     Дамдинсүрэн  нар  анх  1962  эхлүүлсэн  байна.  Ч.  Дамдинсүрэн  нар  1970  оноос
                     эхлэн бог малыг сохор доголоос сэргийлэх “МААХ-1В” вакцин, “МААХ-1Ө” амьд


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               17
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25