Page 16 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 16

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     улирлаар  гарч  саалийн  үед  дээд  цэгт  (4-6  сард)  хүрдэгийг  энэ  талаар
                     судалгаа хийдэг бүх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм. Манай улсад сүүлийн 5

                     жилийн  байдлаар  тал  хээрийн  бүсэд  4-11  саруудад    (Баян-Өлгий,  Увс,  Ховд,
                     Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь )

                     зонхилон гарч сүүлийн жилүүдэд халдварлалт, тархалтын хүрээ нэмэгдэж байна.
                                          2.2.1.  Үүсгэгчийн онцлог, өвчний хэлбэр

                          Хонь ямааны сохор догол (Contagious agalactiae) өвчин нь нүд, үе мөч, дэлэнг

                     өвчлүүлэх  шинж  тэмдгээр  нүдний,  үе  мөчний,  дэлэнгийн,  холимог  гэсэн
                     хэлбэрүүдээр илэрдэг,  микоплазмаар үүсгэгддэг хавьтал халдварт өвчин юм. Энэ

                     өвчний  үүсгэгч  нь  орчин  үеийн  ангиллаар  Моllicutes  анги,  Мycoplasmatales  дэд
                     анги  Mycoplasmataceae      язгуур,  Мусоplama  төрөл,  Мусоplasma  agalactiae       зүйлд

                     багтана.

                          Микоплазмууд  нь эсийн ханагүй маш жижиг (250-400 нм хэмжээтэй) биетүүд
                     юм.  Хэлбэрийн  хувьд  тогтворгүй,  нянгийн  шүүрээр  шүүгддэг,  нянгийн  эсийн

                     хананд үйлчилдэг антибиотикуудад мэдрэмтгий бус эсийн хананы оронд гурван
                     давхар  мембраны  уургуудтай  бөгөөд  эдгээр  нь  антибиотикт  тэсвэртэй  байх

                     чанарыг  хангадаг  байна.    Микоплазм  нь  бактерийн  L  хэлбэртэй  адил  төстэй.

                     Микоплазмын хоруу чанар бактериас сулавтар боловч өвөрмөц сонгон үйлчлэх
                     эрхтэндээ хүчтэй нөлөө үзүүлнэ (6.8.9). Микоплазм нь гэмтсэн эрхтнээс бэлтгэсэн

                     түрхцэнд    дугариг,  зууван,  бөгж  маягтай  харагдана.  (F.Rlineberger  Nobel  1966,
                     K.Liebermeister 1954, Я.Р.Ковалейко 1972, Ч.Дамдинсүрэн 1974.)


                                          4 дүгээр хүснэгт.M.agalctiae-ийн  химийн бүтэц

                                      Бодис                      100 мг хуурай массад мг
                                      Уураг                                59,80

                                      Ерөнхий азот                          11,20
                                     Нуклейн хүчил                          6,63
                                     пентоза                                4,60

                                     дезокси иентоза                        2,03












                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               13
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21