Page 17 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 17

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                                     Липид                                  5,10
                                     Фосфолипид                             0,47

                                     Стерол                                 2,28
                                     Тосны хүчил                            2,35

                            Олон  янзын  Микоплазмын  хүрээ  нь  0,25  -  2,0  миллометрээс  хэтрэхгүй

                     зарим нь бүр жижиг учраас гагцхүү микроскопд харагддаг. Агарт үүссэн хүрээг

                     будахад  салаалсан  байдалтай  мөхлөгжсөн  байдаг.  Эд  эрхтэн  болон
                     микоплазм  ургуулсан  шөлөн  өсгөвөр,  агараас  түрхэц  хийж  Грамаар

                     будахад микоплазм будагдахгүй, харин Романовскийн Гимз, Дунсугийн аргаар
                     сайн будагдана. Энэ бактериас ялгагдах түүний бас нэгэн шинж нь микоплазм

                     нь  хатуу  тэжээлт  орчинд  шарсан  өндөг  мэт  хатуу  өвөрмөц  хүрээтэй  колони
                     үүсгэж ургадаг (7,8).

                            Хэвлэлийн тоймоос үзэхэд халдварт сохор догол өвчний үүсгэгч нь глюкоз,

                     мальтозыг хүчил гарган задалдаг ба харин сахароза, лактоза, маннит, арабиназа,
                     салицин,  галактоза,  дульцит,  инулин,  сорбитыг  хүчил  гарган  задалдаггүй

                     фенол  улаан  илтгүүрийн  өнгийг  хувиргадаг,  хүхэр  устөрөгч,  индол  үүсгэдэггүй
                     бөгөөд цусны улаан эс задлах чанартай байдаг(8).

                            Ч.  Дамдинсүрэн  нар  сохор  доголын  үүсгэгч  гарган  авахын  тулд  тусгай

                     тэжээлт орчны жор боловсруулж хониноос БХ, БЯ, ИХ, БЖ, БЦ-У, АР, ГХ, УБХ,
                     ХДХ, ямаанаас ГХ, ГЯ, ЧЯ, УБЯ, ЭЯ, БЦ-2, ДО гэх мэт 48 омог, өсгөвөр гарган

                     авчээ. Ч. Дамдинсүрэн, Ц. Цэндсүрэн нар микоплазмыг өсгөвөрлөх 11-н төрлийн
                     тэжээлт  орчны  жор  боловсруулж,  тэдгээрийн  үр  дүнг  харьцуулан  тодорхойлсон

                     байна. Судлаачид сохор доголын үүсгэгчийн нутгийн омгийн хэлбэр зүй, будагдах

                     шинж  чанарыг  харахын  тулд  Гимз  Романовскийн  будгаар  будах  ба  биохимийн
                     идэвхийг  тодорхойлох  зарим  аргуудыг  боловсруулжээ.  Өвчин  үүсгэгчийн  нутгийн

                     омгийн  шинж  чанарыг  тодорхойлохдоо  наалдуулах  ба  хавсарга  холбох  урвал,
                     ургалт  саатуулах,  цусны  улаан,  цагаан  цогцос  тромбоцит  наалдуулах  урвал,

                     тунадасжуулах  урвал,  агарын  царцмагт  электрофорез  тавих  зэрэг  аргуудыг
                     хэрэглэж, эсрэгтөрөгч, эерэг ийлдэс бэлтгэж байжээ. (7,8).

                                                        2.2.2.   Эмгэг жам

                     Олонхи судлаачдын үзэж байгаагаар ходоод гэдэсний зам, арьсанд  гарсан
                     жижиг шарх, ялангуяа хөхний сүв, хөхний шархлаа зэргээр халдвар  үүсгэгч

                     бие  махбодид  нэвтрэн  ордог  байна.  Е.А.Зуйкова(1947)  Ч.Дамдинсүрэн

                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               14
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22