Page 21 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 21

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     вакцины  технологийг  сайжруулахын  тулд  илүү  тохиромжтой  тэжээлт  орчин
                     сонгох,  микоплазмын  өсөлт  болон  вакцины  идэвхийг  тодорхойлох  шинэ

                     дэвшилттэй арга олох зорилт тавин ажилласан байна (7).
                     Б.Баатар,  Т.Доржготов,  Т.Очирпүрэв,  Л.Чулуунцэцэг,  Ж.Лувсан,  С.Жамсран  нар

                     1986 оноос хамтран сохор доголоос сэргийлэх вакцин шинээр бүтээж “Бог малын
                     сохор  догол  өвчнөөс  сэргийлэх  нутгийн  омгийн  хоргүйжүүлсэн  вакцин  ба  амьд

                     өсгөвөр бэлтгэх арга” нэртэйгээр 1991 онд шинэ бүтээлээр батлуулжээ (7).

                              2.2.6.   Бог малын  сохор догол өвчинтэй тэмцэх арга хэмжээ
                            Малын  эмч  нар  сохор  догол  өвчний  сэжиг  илэрсэн  мэдээ  авсан

                     тохиолдолд  тэр  суурийн  малд  эмнэл  зүйн  үзлэг  хийж  өвчний  оношийг
                     тодруулна. Сохор догол өвчин мөн болох нь тогтоогдвол малын эмч нар аж

                     ахуйн удирдлагыг оролцуулан өвчин гарсан шалтгаан ба өвчин гарсан аж

                     ахуйн  нутгийн  заагийг  тогтоон  халдварыг  хязгаарлан  устгах  арга  хэмжээ
                     авна. Мөн аймаг сумын ба зэргэлдээ сумын малын эмч нарт өвчин гарсан

                     тухай албан ёсоор мэдэгдэнэ.
                            Өвчин гарсан нутгаар хонь ямаа тууж өнгөрөх, өвчтэй ба эрүүл малыг

                     нэг  худаг  уснаас  услах,  малыг  олноор  бөөгнүүлэх,  солих,  худалдан  борлуулах,

                     шилжүүлэх, малын зах, яармаг, үзэсгэлэн гаргах зэргийг хатуу хориглоно.
                            Өвчин  гарсан  суурийн  бүх  малд  толгой  дараалан  үзлэг  шинжилгээ

                     хийж лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж  2 бүлэгт хуваана.
                     1.        Бог малын сохор догол өвчнөөр өвчилсөн мал

                     2.        Бог малын сохор догол өвчнөөр өвчилж болзошгүй буюу өөрөөр
                     хэлбэл өвчтэй малтай хамт байсан эрүүл малыг оруулна.

                         Өвчтэй  болон  өвчний  сэжигтэй  малыг  тусад  нь  өөр    бэлчээр,  усанд

                     нийлүүлэлгүй хариулж  мал эмнэлэг, хорио цээрийн дэгдэмд заагдсаны дагуу
                     арга  хэмжээг  авч  хэрэгжүүлнэ.  Мөн  халдвар  тараахаас  сэргийлэх  зорилгоор

                     саальчид      эхлээд      эрүүл     малаа      саасны      дараа     зохих     ариутгал,
                     халдваргүйжүүлэлтйиг  хийсний  дараа  өвчтэй  болон  сэжигтэй  малыг  саана.

                     Дэлэн  нь  өвчилсөн  малыг  олон  дахин  сааж  дэлэнг  суллах  ба  хурга  ишгэнд

                     хөхүүлэхийг  хатуу  хориглоно.  Өвчтэй  мал  байсан  хашаа  байрыг  сайтар
                     цэвэрлэсний  дараа  3%-н  идэмхий  натри,  хлорын  шохойн  3-5%-н  уусмалаар

                     ариутгана.  Хувин  сав  суулга  зэрэг  металл  хэрэглэлийг  буцалгаж  хэрэглэнэ.
                     Малын  баас  хөрзөнг  цуглуулж  шатааж  устгах  буюу  биотермийн  аргаар


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               18
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26