Page 18 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 18

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     (1977)  нар  сохор  догол  өвчний  халдварын  процесс  өвчилсөн  малын  бүх
                     эрхтэнд түгээмэл хэлбэрээр (сүү, нулимс, цус, тунгалагийн зангилаа, элэг, бөөр,

                     уушиг, нугасны шингэн, уураг тархи, бусад эрхтнээс өвчний үүсгэгч илэрч байгаа
                     нь) тарна гэж үзэж байжээ.

                                                  2.2.3.  Өвчний шинж тэмдэг
                            Өвчний нууц үе 50-60 хоног, зориуд халдаавал 2-21 хоног (голдуу 7-

                     18  хоног)  үргэлжилнэ  гэж  М.М.  Фарзалиев,    В.С.Газарян,Л.И.Зорабян

                     И.Кюмджиев нарын зэрэг олон эрдэмтэд үзжээ. Нууц үе өнгөрсний дараа 2-З
                     хоног халуурч, саалийн малын дэлэн,  сувай малын шүд, үе мөч голдуу өвчилж

                     эхэлнэ.  Иймээс  сохор  догол  өвчинг  дэлэнгийн,  үе  мөчний,  нүдний,  холимог
                     хэлбэрүүдэд хувааж үздэг. Энэ өвчин нь хонь,  ямаа ногоонд цадан хөллөж, сүүний

                     гарц эрс нэмэгдэж эхэлдэг 6-р сард саалийн малын дэлэн нь хавдан, сүү нь ээдэн татрах,

                     үе  мөч  нь  үрэвсэн  хавагнаж  доголох,  нүд  сохорч  бэлчээрт  явж  чадахгүй  болж
                     зовиурлах, нялх малын уушиг нь үрэвсэн ханиалгаж халуурах, нүд нь цийж сохрох,

                     тэжээлээс гарах, эцэж туран үхэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна (7,8).
                             Өвчтэй хонь ямааны бие нь суларч саам нь эрс буурна. Сүү нь шарлаж

                     амархан гашлах бөгөөд сүүний тослог 3–3.5% хүртэл багасаж, казейн нь бараг

                     2  дахин  ихсэх  шинж  тэмдэг  үзүүлнэ.  Өвчтэй  малын  биеийн  халуун  1-1.5
                     градусаар  нэмэгдэж  бие  нь  суларч,  тэжээлдээ  дургүй  болно.  Сохор  догол

                     өвчтэй  малын  үе  буглах  үс  ноос  унах,    дэлэн  үрэвсэх,  амьсгал  тэжээл
                     боловсруулах эрхтнүүд гэмтэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ (7,8).

                                      Сохор догол өвчний эмгэг бие бүтцийн хувиралт
                            Элэг:  Бүдэг  цус  харваж,  элэгний  эсүүд  бага  зэрэг  мөхлөгтөн

                     тэжээлгүйтсэн  байна.  Зарим  дэлбэнд  түгээмэл  үхжилт  лимфойд  эс  харагдана.

                     Уушгинд бага зэрэг цус харвах,  заримдаа уушигны гуурсны булчирхай ба
                     гуурс хавийн эпидел салстан тэжээлгүйтэж ховхрох үзэгдлүүд ажиглагдана.

                            Бөөрний       тахир     сувганцарын       эпител      бага    зэрэг    мөхлөгтөн
                     тэжээлгүйтэж, зарим түүдэгт ийлдсэн нэвчдэс үүсэн хоорондын холбох эдэд

                     лимфойд эс хуралдах өөрчлөлт гарсан байна.

                            Үений  ба  үе  орчмын  эдэд  ийлдсэн  ширхэгдэх  үрэвсэл  үенд  яршил
                     ажиглагдана. Зарим малын шөрмөсний гэр эмгэг болсон байдаг. Нүд өвдөхөд

                     нүдний зовхи, эвэрлэг хальс үрэвсэж их бага ямар нэг хэмжээгээр цийнэ.
                            Дэлэн  өвчлөхөд  сүүний  цулцангийн  эпидел  хавагнаж  цочмог  буюу  ужиг


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                               15
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23