Page 14 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 14
Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
холестрины эфиртэй төстэй стериод ордгоороо бактериас ялгаатай.
Холестрин нь цитоплазмын хальсны бүтцэд орж эсийг бүхэл бүтэн
байлгахаас гадна эрчим хүчний эх үүсвэр (уурхай) болдог гэж S.Rasin (1967)
бичжээ. S.Rasin (1963) микоплазмын олон янз омгийн хуурай массын 54-62%,
эсийн хальсны 47-60%-уураг эзлэх ба уургийн бүрэлдэхүүн 17 амин хүчил
оролцдог гэжээ(5).
Эсийн хальсны уургийн хольц нь бичил биетний бодисын солилцоонд
оролцдог чухал нөлөөтэй олон янзын ферментийг агуулдаг. Микоплазмын эсийн
геном нь эргэлдэгч хоёр ороомогт дезоксирибонуклейн хүчил (ДНХ)-ээс тогтоно
(5).
2.2. Бог малын сохор догол өвчний түүх, тархалт
Бог малын сохор догол нь хавьтал халдварт өвчин юм гэдэг
нь 1800-аад оноос тодорхой болсон бөгөөд энэ нь Франц,
Голланд, Швейцар, Австри, Венгер, Итали, Румын, Грек, Сири,
Иордан, Ливан, Турк, Иран, Ази, Европ, ойрхи дорнод орчмын
бог мал ихээхэн үржүүлдэг зарим орнуудад тархсан өвчин гэж
Klieneberger. Nobel.E /1962/ хэвлэлд мэдээлжээ. Энэхүү өвчний үүсгэгч
нь М.agalactiae юм (1).
Түүхчилсэн лавламжаас үзэхэд энэхүү халдварт өвчин эрт үед тохиолдож
байсан бөгөөд Италийн судлаач Мetaxa 1816 онд энэхүү халдварт өвчнийг анх
Lastomarella нэрээр мэдээлж байжээ. 19-р зууны үед энэ өвчин нь Газрын дундад
тэнгис орчмын уулархаг нутагт ихээхэн тархаж бог малын эрүүл мэндэд ихээхэн
хохирол учруулж байжээ. Үүнээс хойш Итали, Испани, Швейцар зэрэг орнуудад
энэ өвчин оношлогдож, энэхүү өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг жам, эмгэг
бие бүтцийн хувиралтын талаар Brusasco, Heesset Juilledeneu нар
нарийвчлан судалсан байна. 1871 онд Италийн Brusasco нар болон 1891 онд
Marra нар мөн өвчтэй малын сүүнээс хоёр туйл нь будагдсан бичил бөмбөлөг
хэлбэрийн үүсгэгчийг илрүүлэн судалж байсан ч сохор доголын үүсгэгч гэж бүрэн
зөвшөөрүүлж чадаагүй байна. Харин 1912 онд Саrre өвчилсөн малын үеийн
шингэнд сохор доголын үүсгэгч агуулагддагийг тогтоожээ. Вridce нар /1923/ сохор
доголын үүсгэгчийн тухай ойлголтыг бүр тодруулж үхрийн цээж өвчний үүсгэгчтэй
адил төстэй болохыг нотолсон. Вridce нар өвчтэй малын үеийн шингэнийг
соруулан авч уг шингэнээс бактерийн шүүрээр шүүж 7.8-8.0 рН-тай мартений
Гомбосүрэнгийн Өлзийсайхан 11

