Page 9 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 9

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     амьтнаас  гаргаж  авсан  микоплазмууд  нь  хэлбэрзүй  болон  өсгөвөржилтийн
                     шинж  чанар  адил  антигений  бүтэц  ба  серотипийн  (ийлдсэн  хэвшил)  хувьд

                     хоорондоо ялгаатай байдаг. Биологийн хувьд сапрофит ба паразит амьдралтай
                     гэж  хувааж  үзэж  болно.  Эмгэг  үүсгэгч  микоплазм  экзотоксин,  эндотоксин

                     ялгаруулна (1,2,3).
                            Микоплазм  нь  кокк,  коккобацилл,  цагираг,  спираль,  утаслаг  хэлбэртэй.

                     Гимзийн  аргаар  будахад  муу  будагддаг.  Ихэвчлэн  0,2-0,3  мкм  өргөнтэй  (1).
                                                                               8
                                                                                     8
                     Микоплазм ба уреаплазмын геном нь дугариг 5.10 -1.10  дальтон жинтэй ДНХ-
                     ийн  хос  гинжээс  тогтдог.  Эдгээрийн  геномд  гуанин,  цитозины  харьцаа  бага

                     байдгаас генетикийн мэдээллийн багтаамж харьцангуй  багатай (2). Хоттингер,
                     Эдвардын  болон  Мартены  шөл  (pH  7.8-8.0)  буюу  1-2%  лактоз  нэмсэн  энгийн

                     шөлөнд микоплазм ургадаг. Эдгээр нь зүрхний булчингийн шөл, мөн адуу буюу

                     үхрийн  цус,  витамин,  глюкоз,  давс,  нуклейн  хүчил,  10%-ийн  хөрөнгөний  ханд
                     зэргийг  нэмсэн  тэжээлт  орчингууд  юм.  Мөн  бактери  ургахаас  сэргийлж

                     пенциллин (грам эерэг), талийн хүчил (грам сөрөг) зэргийг нэмж өгдөг (1,3).
                             Бридре  ба  Донайтьен  /1932/,  Беллер/1939/,  Флюккигер/1939/  нарын

                     судлаачид зохиомол орчинд халдварт сохор доголын үүсгэгчийг ургуулахад 15-

                     30%-ийн  ийлдэс  агуулсан  орчин  хамгийн  тохиромжтой  гэж  үзэж  байна.  Харин
                     ийлдэсний хэмжээ ихэдвэл өсөлт нь удааширч, ургалт нь сийрэг болох бөгөөд

                     цэвэр  ийлдсэнд  огт  ургадаггүй  байна.  Дээрх  судлаачдын  судалгаагаар
                     тэжээлийн орчинд глюкоз, галактоз, рафиноз, арабиноз, сахароз, мальтоз зэрэг

                     төрөл  бүрийн  нүүрс  ус  буюу  глицерин  нэмэхэд  өсгөврийн  өсөлтийг  саатуулж
                     байв.  Харин  тэжээлийн  орчинд  1-2%  лактоз,  1%  маннитын  уусмал  нэмэхэд

                     үүсгэгчийн  өсөлтөд  таатай  нөлөөлж  байжээ.  Бридре  ба  Донайтьен  нарын

                     судалгаагаар  үхэр  ба  ямааны  сүү  нь  халдварт  сохор  догол  өвчний  үүсгэгчийг
                     өсгөвөрлөх сайн орчин болдог байна (2).

                            Эмгэгтөрүүлэгч  микоплазм  нь  10-20%-ийн  липид  агуулах  ба  бактерийг
                     бодвол  нуклейн  хүчил  бага  агуулдаг  ажээ.  Ихэнх  нь  аэроб  нөхцөлд  ургадаг

                     боловч зарим нь 5-10% нүүрс хүчлийн хий (CO 2) шаардаж ургадаг. Тэдгээрийг
                                                                                                           0
                     нь тахианы эмбрион ба эсийн өсгөвөрт ургуулдаг (1).  Микоплазм нь 37-38 С-т
                                                          0
                     маш удаан ургадаг. Агар дээр 37 С-д ойролцоогоор 3-10 хоногийн дараа колони
                                                                     0
                     ургаж гарч ирдэг. Хатуу тэжээлт орчинд 37 С-т аэроб нөхцөлд 3-6 хоног ургасан
                     колони  нь  маш жижиг,  10-600  мкм  диаметртэй,  гөлгөр,  дугуй,  гол  нь  товойсон


                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                                6
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14