Page 6 - Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн
P. 6

Бог малын сохор догол өвчнийг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн



                     суманд 10830 мал өвчилж, 1441 мал хорогдсон, 2009 онд 34 сумын 92 голомтонд 873
                     мал өвчилж, 11 мал хорогдсон, 2010 онд 22 сумын 53 голомтонд 938 мал өвчилж, 53

                     мал хорогдсон, 2011 онд 47 сумын 186 голомтонд 2891 мал өвчилж, 7 мал хорогдсон,
                     2012 онд 29 сумын 147 голомтонд 2894 мал өвчилж, 20 мал хорогдсон мэдээ байна.

                     Дээрх мэдээнүүдээс үзэхэд бог малын сохор догол өвчин нь өдгөө манай орны төвийн
                     болон баруун бүсийн аймгуудын  хонь, ямаан  сүрэгт  ихээхэн тархаж, ардын аж ахуйтныг

                     мах, сүү, ноос, ноолуурын алдагдалд оруулан эдийн засгийн хөнөөл учруулсаар байгаа

                     нь  тодорхой  байна.  Өнөөгийн  байдлаар  уг  халдварыг  зөвхөн  эмнэлзүйн  шинж
                     тэмдгээр  оношлож  байгаа  билээ.  Иймд  бог  малын  сохор  догол  өвчнийг  ийлдэс

                     судлалаар  оношлох  өвөрмөц  чанар  бүхий  эсрэгтөрөгч  бэлтгэн,  оношийн  цомог
                     боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.

                                         1.2.   Судалгааны ажлын зорилго, зорилт

                            Бог малын сохор догол өвчний үүсгэгч нутгийн өсгөврөөс шилэн сонголт хийж,
                     уг  өвчнийг  оношлох  Фермент  холбоот  эсрэгбиемийн  урвал  (ФХЭБУ)-ын  эсрэгтөрөгч

                     бэлтгэн сорих ажлын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллаа.
                     1.    Бог малын сохор догол өвчнийг үүсгэгч M.agalactiae-ийн нутгийн өсгөвөр гарган

                           авах

                     2.    Бог  малын  сохор  догол  өвчний  үүсгэгч,  нутгийн  малаас  илрүүлсэн  өсгөвөрийн
                           хэлбэр зүй, ийлдсэн хэвшлийг ПГУ-аар тодорхойлох.

                     3.    Бог  малын  сохор  догол    өвчнийг    оношлох  Фермент  холбоот  эсрэгбиемийн  урвал
                           (ФХЭБУ) - н эсрэгтөрөгч, хяналтын эерэг ийлдэс бэлтгэн сорих

                                           1.3.   Судалгааны ажлын шинэлэг тал
                            Бог малын сохор өвчний үүсгэгч микоплазмын нутгийн өсгөвөр гарган авч,

                     тэдгээрийн    шинж  чанарыг  нарийвчлан  судалж,  ПГУ-аар  M.agalactiae  мөн

                     болохыг  баталгаажуулж,  тэдгээрээс  өвөрмөц  идэвх,  мэдрэг  чанар  өндөртэй
                     эсрэгтөрөгч  бэлтгэн,  лабораторийн  нөхцөлд  сорьсон  нь  энэхүү  судалгааны

                     ажлын шинэлэг талыг илэрхийлж байгаа бөгөөд ФХЭБУ-ын уургийн эсрэгтөрөгч
                     бэлтгэх,  шалгах  зааврыг  боловсруулан  үйлдвэрлэлд  зөвлөсөн  юм.    Энэхүү

                     судалгаанаас өмнө нь Манай оронд бог малын сохор догол өвчнийг зөвхөн эмнэл

                     зүйн шинж тэмдэг, эпизоотологийн байдлаар нь оношлож байсан бөгөөд бидний
                     бэлтгэн сорьж буй ФХЭБУ-ын эсрэгтөрөгч нь оношлогооны шинэ аргын нэг болох

                     юм.



                     Гомбосүрэнгийн Өлзийсайхан                                                                3
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11