Page 33 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 33

Арга зүй: Флюресценци поляризацийн урвалыг цомгон дахь арга зүйн дагуу

                  хийж  гүйцэтгэв  (Diachеmix  LLC,  USA).  Шинжлэх  ийлдэс,  урвалжийг  тасалгааны
                  темпратурт 15-20 минут тавиад дээж шингэлэгчийг туб тус бүрт хийн, эерэг, сөрөг

                  хяналт болон шинжлэх ийлдсийг 10 мкл нэмж тасалгааны темпратурт 5-60 минут
                  инкубацлан  бланк  (Blank)-ийг  уншуулна.  Дараа  нь    туб  бүрт  10  мкл  коньюгат

                  (Tracer) нэмж дахин уншуулж, үр дүнг тооцож гаргана. Контролийг 50 дээж дутамд

                  сэргээж уншуулна [26,29].





                                                                   Дээж шингэлэгч-
                                                                   Шинжлэх ийлдэс-Тэмээ, Үхэр, Хонь,
                                                                   Ямаа
                                                                   Коньюгат- B.abortus-ийн LPS
                                                                   Уншигч машин- Sentry 200


















                       Зураг 13. ФПУ-ын уншигч машин, туб


                  4.1 Урвал хоорондын тохироо

                                                       Каппа итгэлцүүр

                         Статистикийн  алтан  стандарт  аргачлалыг  ашиглах  боломжгүй  тохиолдолд

                  оношлох урвалуудыг баталгаажуулах үнэлгээг хялбархан хийх боломжгүй болдог
                  (мэдрэг  чанар  ба  өвөрмөц  чанар)  бөгөөд  энэхүү  шалтгааны  улмаас  өөр  өөр

                  урвалуудын хоорондын нийцэмж буюу тохироог нэг урвалыг нь нөгөөгөөсөө илүү
                  давуу  гэж  үзэлгүйгээр  үнэлгээ  өгөх  шаардлагатай.  Энэхүү  аргачлалыг  ашиглан

                  логик гаргалгаа хийсэн зарим судлаачид оношлох урвалуудын хоорондын тохироо

                  нь  тэдгээрийн  баталгаажилтын  нотолгоо  юм  гэж  тодорхойлдог.  Каппа
                  итгэлцүүрийн  утга  нь  1-0  хоорондын  тохиролцоо  нь  100%  таарч  байвал  нэгтэй

                  тэнцүү К=1, урвалын хоорондын хүлээгдэж байсан  утга үл тохирч байгаа үед К=0
                  байна.
                                                               33
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38