Page 31 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 31
3.5 Өрсөлдөөнт фермент холбоот эсрэг биемийн урвалын арга зүй
(COMPETITIVE ELISA)
Өрсөлдөөнт фермент холбоот эсрэгбиемийн урвал нь тухайн оношлох гэж
буй өвчний үүсгэгчээс бэлтгэсэн эсрэгтөрөгчтэй шинжилж буй ийлдэс дэхь
эсрэгбием болон тухайн үүсгэгчийн эсрэг бэлтгэсэн дан язгуурт эсрэгбиемийг
өрсөлдүүлэн холбож, тэдгээрийн аль нь холбогдсон эсэхийг төрөл бүрийн
фермент ашиглан тэдгээрийн задралын үр дүнд өгсөн өнгийн гэрэл шингээх
үзэгдэлд үндэслэн оптик байгууламжийн тусламжтайгаар бүртгэж, компьютерийн
программ ашиглан тооцоолон бодож үр дүнг гаргадаг [15].
Арга зүй: Шинжилгээнд Украйн улсад (APHA COMPELISA 160 & 400) үйлдвэрлэсэн
Бруцеллез өвчний эсрэгбием илрүүлэх оношлогооны цомгийг ашиглав.
Шинжилгээг хийхдээ цомогт ирсэн өрсөлдөөнт ФХЭБУ-ын арга зүйн дагуу
гүйцэтгэв. Бруцеллез өвчний B.meltensis LPS эсрэг төрөгчид суурилсан IgG-г
илрүүлэх урвалын хавтанд шинжлэх ийлдсийг хийж, эдгээрийн харилцан
үйлчлэлийн дүнд үүссэн нийлэмж нь конъюгаттай холбогдсон эсрэг
эсрэгбиемтэйгээ холбогдсон тохиолдолд өнгө өгөгч бодисын тусламжтайгаар
ФХЭБУ-ын хавтан уншигч Multiskan EX 405 машины 450 нм-ийн гэрлийн долгионы
уртад уншуулан үр дүнг тооцов.
Эсрэгтөрөгч (Ag)- B.meltensis LPS
Шинжлэх ийлдэс- Тэмээ, Үхэр, Хонь,
Ямаа Коньюгат-As supplied
Субстрат- OPD, Urea Hydrogen Peroxide
tablets
Зогсоогч буфер- Citric Acid
Хавтан уншигч- Multiskan EX 405
Үүссэн өнгө- Эерэг-Өнгөгүй, Сөрөг-Шар
Зураг 11. өрсөлдөөнт ФХЭБУ-ын хавтан
3.6 Флюресценци поларизацийн урвалын арга зүй (FLUORESCENCE
POLARIZATION ASSAY)
Флюресценц поларизацийн урвал нь эсрэгбием, эсрөгтөрөгч хоѐр
молекулын хөдөлгөөнийг хэмждэг хэмждэг. Энэ урвал нь лабораторийн орчин
эсвэл хээрийн судалгааны ажилд хэрэглэхэд хялбар бөгөөд хурдан хугацаанд үр
31