Page 27 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 27
ИЙЛДЭС СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУД
Бруцеллез өвчнийг оношлогоонд ийлдэс судлалын олон аргуудыг
хэрэглэдэг нь практикт нэгэнт хэрэглээ болсон байна. Ийлдэс судлалын
шинжилгээ нь уламжлалт ба орчин үеийн илүү мэдрэмтгий арга болох өвөрмөгц
холбогдох урвал гэсэн хоѐр хэсэгт хуваагдаж байна. Гэвч эдгээр нь оношлогооны
өвөрмөц болон мэдрэг чанар, цаг хугацаа, хөрөнгө, судлаачийн туршлагаас
хамаарч харилцан адилгүй байдаг. Манай оронд ийлдэс судлалын урвалаас РБУ,
НТУ, СЦУ, ХХУ, ФХЭБУ ФПУ нь бруцеллезын оношлогоонд өргөн хэрэглэгдэж
байна. Бруцеллезын оношлогоонд нэг буюу хэд хэдэн тохиромжтой урвалыг
цувраа болон паралелиар тавьж шинжлэхийг зөвлөдөг [15]. Иймээс бид
цуглуулсан нийт 1354 цусны ийлдсэнд илрүүлэх шинжилгээнд Роз Бенгалын
урвал (РБУ Биокомбинат ТӨАТҮТ), баталгаажуулах шинжилгээнд Хавсарга холбох
урвал (ХХУ Биокомбинат ТӨАТҮТ), Шууд бус фермент холбох эсрэг биемийн
урвал ( шууд бус IDEXX, Франц), Өрсөлдөөнт фермент холбох эсрэг биемийн
урвал (өрсөлдөөнт ФХЭБУ AHVLA, Украйн), Флюресценци поларизацийн урвал
(ФПУ Diachеmix LLC, АНУ)-ыг арга зүйн дагуу хийв.
3.2 Роз Бенгалын урвалын арга зүй
Мал, амьтны халдварт өвчнийг оношлох ийлдэс судлалын олон арга байдаг
бөгөөд тэдгээрийн нэг нь Роз Бенгалын урвал (РБУ) юм. Энэ урвал нь бруцеллез
өвчний тандах шинжилгээнд хэрэглэхэд үр дүнтэй түргэн урвал буюу нийтэд
хэрэглэгддэг арга зүйн дагуу шинжилгээг хийсэн. Энэхүү урвал нь наалдуулах
урвалын нэг бөгөөд эсрэг төрөгч нь Brucella-н эсэд бенгалын улаан будаг шингээж
3.5 pH-д тогтворжуулсан буфер уусмалд найруулан бэлтгэсэн оношлуур юм. Энэ
урвалыг цэвэр зориулалтын хавтан дахь үүрэн дээр шинжлэх болон хяналтын
ийлдэснээс /30:30/, /25:75/ мкл-ээр дусааж, хажууд нь ижил хэмжээгээр эсрэг
төрөгчийг дусааж, холигчоор жигд сайн холино. Урвалын хавтанг зөөлөн хөдөлгөх
ба 4-5 минутын дараа урвалын дүнг уншина. Хэрэв шинжилж буй ийлдсэнд эсрэг
бием байвал тунадас үүсэх ба эерэгт тооцно. Харин тунадас үүсэхгүй холимог
жигд өнгөтэй харагдаж байвал сөрөгт тооцно. Сөрөг урвалыг – тэмдгээр болон
эерэг урвалыг 1-4 чагтаар (+, ++, +++, ++++) үнэлэж тэмдэглэнэ [15].
Арга зүй: Шинжилгээнд Монгол улсад (Биокомбинат ТӨАТҮТ) Роз Бенгалын
урвалын хэрэглэгдэхүүн болон MNS5461:2005 стандартыг хэрэглэв. Шилэн
хавтангийн үүр бүрт 1 дусал /30мкл/ Розбенгалийн эсрэгтөрөгч, 1 дусал /30мкл/
27