Page 28 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 28
шинжлэх ийлдсийг үүрэнд, хяналтын эерэг, сөрөг ийлдсийг тус бүр нэг нэг үүрэнд
эсрэгтөрөгчийн хажууд дусаана. Ийлдэс, эсрэгтөрөгчийг холигчоор сайтар холино.
Ийлдсийг хольж дуусаад 4 минутын турш зөөлөн зайлж наалдалтыг тод гэрэлд
харахад эерэг, сөрөг контроль сайн харагдана.
3.3 Хавсрага Холбох урвалын арга зүй (COMPLEMENT FIXATION TEST)
Хавсаргын тогтолцоо нь бие махбодийн хамгаалалтын өвөрмөгц бус үйл
ажиллагааны нэг бөгөөд ийлдсэн дэх уургийн төвшрүүлгийн 10 орчим хувийг
эзэлдэг 20 гаруй төрлийн уургаас бүрдэнэ. Хавсаргын тогтолцоог өдөөхөд
уургууд шаталсан урвалаар идэвхжинэ. Шаталсан урвалын зарчим завсрын
бүтээгдэхүүн нь залгиур эсийг олшруулах болон дамжуулагч хүчин зүйлс болж
өгнө. Гэвч ихэнх нь мембран довтлогч бүрдэл Membrane attack complex (MAC)-тэй
холбогдон эсрэгтөрөгч (эсийн)-ийн бүрхүүлд сүв үүсгэдэг байна. Энэ сүвээр ус
натрийн ион осмосын даралт өндөр эсийн дотор бүрхүүлийг хагартал нэвтэрч
үүний улмаас эс задарна. Филогенезийн үүднээс авч үзвэл комплемент 3(C3) нь
нянгийн эсийн мембранаар шууд өдөөгдөн идэвхжих замаар биемахбодийн
хавсаргын тогтолцоо ажилладаг байжээ. Энэ зүй тогтол нилээд хожуу нээгдсэн
учир хавсаргын тогтолцооны энэхүү уламжлалт механизмыг “Байж болох”
хувилбар гэж нэрлэх болсон байна. Эволюц хөгжлийнхөө явцад ихэнх нян
хавсаргын дээрх маягийн үйлчлэлийг саатуулах чадвартай болсон бол сээр
нуруутан амьтад хавсаргын тогтолцоотой хамжин ажиллах шингэний дархлааны
өвөрмөгц хариу урвал үзүүлэх чадвартай болсон байна. Биед нэвтрэн орсон нянг
эхлээд эсрэгбиемүүд илрүүлэн улмаар хавсрагын шаталсан урвалын эхийг
тавина. Хавсаргын үйлчлэлийн ийм хэв маягийг эхэлж тайлбарласан учир түүнийг
“сонгомол зам” гэж нэрлэсэн ажээ. Хавсрага холбох урвал нь мэдрэг болон
өвөрмөц чанараараа ийлдэс судлалын урвалуудаас нэлээд өндөр тооцогддог ба
урвалыг тавихад цаг хугацаа их шаарддаг [15].
Арга зүй: Шинжилгээнд Монгол улсад (Биокомбинат ТӨАТҮТ) Хавсарга холбох
урвалын хэрэглэгдэхүүн болон MNS5198:2002 стандартыг хэрэглэв. Хавсарга
сонгомол замаар идэвхжин цус задалдаг үйлчилэлийг ХХУ-д дархлааны нэгдэл
үүсч байгааг илрүүлэгч (индикатор) болгон ашигладаг. Дархлааны илрүүлэгч
систем (гемасистем)-нь цусны улаан эс болон өвөрмөгц ийлдэстэй дархлаат
ийлдсээс бүрдэнэ. Илрүүлэгч системд улаан эс нь өвөрмөгц ийлдэстэй дархлааны
бүрдэл үүсгэдэг эсрэгтөрөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр дархлааны бүрдэл нь
28