Page 23 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 23
Бруцеллезоос сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
график төлөвлөгөө
Хүснэгт 3. ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газар вакцинжуулалтын төлөвлөгөө
Тайлбар: М - хээлтүүлэгчээс бусад бүх мал (үхэр, хонь, ямаа)-ыг вакцинжуулах,
Т-зөвхөн шинэ төл (хурга, ишиг, зөвхөн эм тугал,)-ийг вакцинжуулах
Бүлэг Аймгийн нэр
А Завхан
Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-
Б
Өлгий
Булган, Дундговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ,
В
Төв, Улаанбаатар, Дорноговь
Г Хэнтий, Дорнод, Сүхбаатар
2.9 Хүний бруцеллезын тухай
Манай улсад энэ өвчин 1949 онд анх бүртгэгдсэн байдаг. Одоогийн
байдлаар жилд дунджаар 400-500 хүн бруцеллез өвчилдөг. Энэ нь 10000 хүний 2-3
хүн өвчилж байна гэсэн үг юм. 2006 онд Архангай, Өвөрхангай, Увс, Хэнтий ,
Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ зэрэг 10 орчим аймагт өвчлөл ихэсжээ.
ХӨСҮТ-ийн судалгаагаар бруцеллезоор өвчлөгсдийн 62% нь төл хүлээн авах үед
халдвар авсан байдаг ба 76% нь малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд тэр дундаа
дийлэнх нь буюу 64%-ийг эмэгтэйчүүд 6,8 хувийг хүүхдүүд эзлэж байна.[10,17]
23