Page 18 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 18

Зураг 3. Халдвар дамжих зам

                  2.5 Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг

                         Бруцеллезоор  бог  малын  хамгийн  түгээмэл шинж  тэмдэг  болох  хээл  хаях,
                  зулбах, сувайрах, хаг саатах юм. Хаг саатсаны дараа сав, үтрээ сэлхэрч, үе мөч

                  хавдаж, хөдөлгөөн нь суларч турж эцэн ашиг шим нь буурдаг. Эцэг мал ялангуяа

                  хуц,  ухна,  бухын  төмсөг  хүчтэй  хавдаж  үрэвсэнэ.  Үхэр  ихэвчлэн  далд  хэлбэрээр
                  өвчлөх бөгөөд мөн л хээл хаях, сувайрах, хаг сааталт ажиглагдана. Ийнхүү мал,

                  амьтан хээл хаях нь хээлийн 2-р хагаст үзэгдэх эсвэл сувайрна. Хүний бруцеллез
                  удаан  үргэлжилж,  хүндрэл  үүсгэн  архагшиж,  ажлын  чадвар  алдагдуулж  ч  болох

                  цочмог халуурал өвчлөл хэлбэрээр ихэвчлэн илэрдэг. Өвчин үүсгэгч элэг, дэлүү,
                  умай, хөх, төмсөг зэрэг эрхтэнд  байрлан түүнийг эмгэгшүүлэн үрэвсүүлж, хэвийн

                  үйл ажиллагааг  алдагдуулж,  цаашид  голдуу  үе  мөч  үрэвссэн шархрах,  хавагнах,

                  архаг  хэлбэрт  шилжин  шинж  тэмдэг  улам  бүдгэрч,  далд  хэлбэрт  шилжин  10-15
                  жил  хүртэл  үргэлжилнэ  (В.Томеску,  Ц.Габрилэ,  Д.Габрилэ,  1982).  Голдуу  үхэр,

                  хонь, ямаа, гахай зэрэг мал, амьтдаас гаралтай эх уурхайгаас шууд ба шууд бус

                  замаар халдварладаг. Байгалийн эдгээр эзэн амьтдад халдвар гол төлөв үржлийн
                  эрхтнээр дамжин орж, хээлтэй малыг зулбахад хүргэнэ. Brucella  нь шээс бэлгийн

                  замаас гарах шингэн болон хөхний сүүгээр ихэвчлэн ялгардаг. Эмнэл зүйн  илрэл
                  нь  хүн,  малд  өвөрмөц  бус  бөгөөд  лабораторийн  шинжилгээгээр  оношийг  нь

                  бататгах шаардлагатай байдаг. Хүний бруцеллезыг эмчлэх үр дүнтэй арга байдаг
                  боловч  малын  бруцеллезтой  тэмцэх,  иргэдийн  нийгмийн  эрүүл  мэндийн  арга

                  хэмжээг  хэрэгжүүлж,  энэ  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх  нь  хамгийн  чухал  болно.
                                                               18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23