Page 14 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 14

2.3.1 Brucella бактерийн өсгөвөржилт

                         Халдвартай мал зулбах, мөн төллөсний дараах үед Brucella -г хялбар ялган

                  авах  боломжтой  боловч  үхсэн  малаас  ч  нянг  ялган  авах  боломжтой  байдаг.
                  Бруцеллезыг оношлох “алтан стандарт” бол  Brucella -г өсгөвөрлөж түүний хэлбэр

                  зүй,  колоны  шинж  чанар,  биохимийн  шинжийг  фаг  задлах  чадвар  нь  чухал.
                  Brucella -ыг өөр хооронд нь ялган танихын тулд эхлэн өсгөвөрлөхөд нүүрсхүчлийн

                  хий (СО 2) шаарддаг эсэх, хүхэрт устөрөгч (H 2S)-ийг аль зэрэг ялгаруулдаг, тионин

                  болон  суурилаг  фуксинтай  тэжээлт  орчинд  яаж  өсгөвөрлөдөг  зэргийг  харгалзан
                  үзэх ѐстой. B. melitensis зүйл нь дотроо 3, B.abortus 9, B.Suis 4, B. neotomae 1 амь

                  хүрээтэй  (G.G.Alton,  Lois,  M.Jones  1967,  Neil-son  Klaus,  Dunson  J.Robert  1990).
                  Brucella-г өсгөвөрлөхдөө нян судлалын шинжилгээнд түгээмэл хэрэглэдэг тэжээлт

                  орчинг  өргөн  ашиглах  боловч  CITA,  Farrell  ID  (1974)  орчныг  ДМАЭМБ-ын

                  зөвлөмжийн дагуу ашиглаж байна [13,24᠌᠌,25].

                         Brucella  хялбархан  ургах  боловч  эмгэгт  материалаас  шууд  ургуулахад  2
                  долоо  хоногийн  дотор  ургах  ба  лабораторийн  нөхцөлд  дассан  омог  48  цагийн

                                                                               0
                  хугацаанд ургаж ч болно [2]. Ургах дулааны хэмжээ 37 С хэм байна. Нян судлалын
                  шинжилгээнд  тэжээлийн  хатуу,  шингэн  аль  ч  орчныг  хэрэглэж  болно.  Элэгний
                  чанамлаар  бэлтгэсэн  агар-агар,  шөлийг  хамгийн  зохимжтой  тэжээл  гэж  үздэг.

                  М.В.Загородновын  (1973)  бичсэнээр  Brucella  -н  цэвэр  өсгөврийг  гаргахад  элэг-
                  сахар-глицеринт  агар-агар  буюу  шөл  хэрэглэж  болно.  Элэгний  чанамал

                  (хоттингер)  нэрмэл  ус  хоѐрыг  ижил  хэмжээтэй  авч  түүний  100  мл  тутамд  1%
                  пептон, 0.5% давс, 3% глицерин, мөн 1% глюкоз нэмнэ. Хэрэв хатуу тэжээлт орчин

                  бэлтгэх  бол  3%  -иар  агар-агар  нэмэх  бөгөөд  орчны  pH=  7.0-7.2  байх  нь  илүү

                  тохиромжтой байна. Brucella -ыг ийлдэс буюу тэжээлийн төмстэй орчинд ургуулж
                  болно [2].

                        Хатуу тэжээлийн  орчинд  Brucella-г суулгахад 3-5  хоногоос шаравтар тунгалаг

                  өнгө,  гүвгэр  гадаргуутай  (R)  хэлбэрийн  колони  ургаж  эхэлдэг  байна  [4,7,21].
                  Колонийг хажуу талаас нь харахад хөх цэнхэр туяа ажиглагддаг. Шингэн тэжээлд

                  ургуулахад  2-3  хоногийн  дараа  тэжээл  жигдхэн  булингартах  үед  нянгийн  эсүүд
                  хуруу шилний ѐроолд цагаан шаргал, цагаан цагираг үүсгэж наалдана. Бас удаан

                  ургуулсан  үед  тэжээлийн  дээд  төвшинд  цагаан  саарал  өнгөтэй  өрөм  суух  явдал
                  олонтаа  тохиолдоно  гэжээ.  В.Д.Тимаков  (1973)  бичсэнийг  үзвэл  B.  melitensis,  B.

                  suis  хоѐр  нүүрс  төрөгчөөр  хангалттай  орчинд  ургахдаа  сайн  ба  B  .abortus-ын


                                                               14
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19