Page 16 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 16
бууц, ус байранд удаан хугацаагаар хамт байлгаснаас бие биедээ халдвар
дамжуулж үүсгэгчийн эзэн солилт явагддаг. ДЭМБ- ын мэдээнд (1962, 1965, 1968)
олон оронд бруцеллезтой үхрээс B. melitensis нянг ялган авсныг тэмдэглэсэн
байдаг. П.А.Вершилова (1972) B. Suis хонь, ямаа, үхэрт олонтоо тохиолддогийг
нэлээд судлаачид тогтоосон байдаг. Монголд 1970 онд гүүний айрагт B. melitensis,
B. abortus-ыг халдварлуулж амьдрах чадварыг нь туршин үзэхэд айргийн хүчиллэг
0
pH-3.9 байхад +4 С хэмд 3-аас дээш хоноход амьд байсан ба сайн иссэн айргийг
0
+20-25 С хэмд байлгахад хэдхэн цагийн дараа үхэж байжээ [7,13,20].
2.4 Өвчний эмгэг жам
Бруцеллез үүсгэгч нян эрүүл малын бие махбодид ходоод гэдэс, үтрээ,
нүдний салст бүрхүүл болон шалбарч шархалсан арьсны гэмтлээр дамжин орно.
Бруцелла нь липо-полисахарид, гаптен, полисахарид (поли-B), уураг
(глиопротейн) зэрэг 20 гаруй төрлийн эсрэгтөрөгчийг агуулж байх учир энэ нь мал,
амьтныг өвчлүүлэх шалтгаан болдог [9]. Бие махбодид нэвтрэн орсон бруцелла
анх нэвтэрсэн тэр хэсэгт нэлээд хугацаа өнгөртөл өсөж үржих бөгөөд үүнийг
бруцелла-ийн дасалтын үе гэнэ. Ийнхүү дассаны дараа тунгалгийн судсаар
дамжин тунгалгийн зангилгаанд очиж цаашид өсөж үрждэг байна. Малын биед
нэвтрэн орсон нян өндөр хоруу чанартай, үлэмж олон тоотой эсвэл өтгөн
төвшрүүлэгтэй нянгаар халдаасан үед шууд цусны ба тунгалгийн судсаар дамжин
дотоод эрхтэнд тархаж түгээмэл хэлбэрийн халдвар үүсгэж өвчлүүлнэ. Бруцеллез
үүсгэгч тунгалгийн булчирхай, элэг, дэлүү, дэлэн гэх мэт торлог хөхөлжит
тогтолцооны эсэд (ретикулоэндотелиальная система) ондоошилт бүхий үхжилт
үрэвсэлт үүсгэх эсвэл голомтод өсөн түгэх хэлбэрийн өөрчлөлт явагдана. Энэ
хувиралтын явцад хааяа полибласт толбон бөөмс эс, эозинофил, хучуур эсээс
тогтсон зангилаа үүснэ. Бруцеллезын эмгэг жамын гол үзүүлэлт мал, амьтны янз
бүрийн эд эрхтэнд харилцан адилгүй явагдахаас гадна хээлтэй малын эхэс, сав,
саалийн малын дэлэн, эр малын төмсөг, хэтэнд илүү тод илэрнэ [2,12,16].
Хээлтэй малын эхэст үхжилт үрэвсэлт хүчтэй явагдахад эхсээр дамжиж үр
хөврөл, хээлд очих тэжээл дутагдаж эмгэгшдэг учраас хээлээ хаях, эсвэл амьдрах
чадваргүй төл гардаг. Бруцеллезын ондоошсон үхжилт үрэвслийн улмаас бие
махбодийн хэвийн үйл ажиллагаанд янз бүрийн өөрчлөлт орсноор эмнэл зүйн
шинж тэмдэг нь янз бүрээр илэрнэ. Ийнхүү эмнэл зүйн шинж тэмдэг нь
өөрчлөгдсөн мал бруцеллезоос урт удаан хугацаанд аажмаар чөлөөлөгдөнө.
16