Page 15 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 15
анхны ургалтын үед нүүрс төрөгчийн хангамжийг 10% хүртэл ихэсгэхийг заажээ.
Нөгөө талаар Brucella ургуулах явцад нян ондооших явдал нэлээд ажиглагддаг
байна. Эхлээд гөлгөр (S) хэлбэрийн колони богинохон хугацаанд барзгар (R)
хэлбэрт шилжих буюу түүний эсрэгтөрүүлэгч, дархлаа тогтоогч болон хоруу чанар
нь өөрчлөгдөж болно [1,2,13]. Сүүг гашилгахгүй бөгөөд бүлэгнүүлсэн ийлдэс,
царцмагийг ч шингэрүүлэхгүй, харин арбиноз, декстроз, левулез, галактоз зэрэг
нүүрс усыг хий ялгаруулахгүйгээр хүчил үүсгэн задалдаг. Уураг задлах явцдаа
шүвтэр, хүхэрт ус төрөгч ялгаруулах боловч индол үүсгэхгүй [1,7,13].
2.3.2 Тэсвэрт чанар
Бруцелла нь гадаад орчин, хими-физикийн хүчин зүйлд нэлээд тэсвэртэй
нян юм. Бруцелла ердийн ус мөсөнд 1.5-4 сар, өвчтэй хүн, малын баас, шээс,
бууц, өвс тэжээлийн үлдэгдэл хогонд 1.5-5 сар хүртэл амьдарч чаддаг болохыг
сүүлийн үеийн мэдээнд дурьдаж байна. Хүн, малын ундны урсгал, тогтмол усанд
харьцангуй удаан хадгалагдах бөгөөд буцалгахад 5 минутаас хэтрэхгүй хугацаанд
үхдэг. Иймээс өвчтэй буюу сэжигтэй малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг буцалгаж
хэрэглэхийг зөвлөдөг. Brucella халуун хэмд тэсвэрлэх байдлыг авч үзвэл 550С-ын
0
0
0
халуунд 1 цаг, 60 С-д 30 минут, 70 С -д 10 минут, 80-95 С буюу буцалтал
халаахад 5 минутанд тус бүр үхдэг байна. Нарны гэрэл тэсвэрлэх талаар
судлаачдын санал зөрүүтэй боловч хэдэн минутаас нэг цагийн дотор үхдэг гэж
0
үздэг [13]. Харин 90-95 С хуурай халуунд байлгахад 1 цагийн дотор үхдэг байна.
Бруцелла газрын хуурай хөрс, түүний 10 см хүртэлх гүнд 60-69 өдөр, чийглэг тоос
мананцарт 72 өдөр хүртэлх хугацаагаар амьдарч халдвар үүсгэх чадвартай байна.
Ойм буюу бутлаг ургамлын бүрхүүл бүхий газрын хөрсний 10 см гүнд 100 өдөр,
элслэг хөрсөнд 5 сарын турш амьдарна. Бруцелла 20-25% идэвхит хлор агуулсан
хлорын шохойн уусмалд 5-10 минут, мөн идэвхжүүлсэн креолины 2-3% уусмалд 1
цаг, 1-3% -иар найруулсан лизолд 5-15 минут, тэрчлэн 0.01% хлорамин, 1:1000
сулемагийн уусмалд 3-5 минутын дотор үхдэг байна. Бруцеллезоор дээр дурьдсан
амьтнаас гадна усан гахай хамгийн хялбархан өвчлөх бөгөөд цагаан хулгана,
оготоно ч өвчилнө. Эдгээр амьтдын өвчлөлд оршин буй газар орон, уур амьсгал,
улирлын байдал, нас, хүйсний ялгаа, үүсгэгчийн хоруу чанар зэрэг хүчин зүйл
нөлөөлөх нь мэдээж. Хүн ихэнхдээ B. melitensis-ээр өвчилдөг тухай эрдэмтдийн
санал нэг юм. Гэвч бруцеллез үүсгэгчийн эзэн солилт ихээхэн үүрэгтэй байдгийг
тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл өвчтэй, эрүүл мал, амьтдыг нэг бэлчээр, хэвтэр,
15