Page 20 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 20
(РБУ) нь одоогоор зөвлөмж болгож буй түргэн илрүүлэх шинжилгээний арга
боловч гарсан дүнг нь бусад аргаар баталгаажуулж, ялангуяа малын бруцеллез
ихээр гардаг газарт нян судлалын аргаар заавал баталгаажуулах ѐстой. Розбенгал
урвалын мэдрэмтгий чанар 99-ээс дээш хувь байдаг ч хэдий ч Y. enterocolitica 0:9,
E. coli 0:157, F. tularensis, Sal. urbana 0:30 солбицох урвалд ордог ба нянгийн
халдвартай хүн, мал амьтны ийлдсийг шинжлэхэд хуурамч эерэг урвал үзүүлж
болдог байна [10,14,15]. Лабораторийн нөхцөлд Brucella нянтай ажилладаг
мэргэжлийн хүмүүсийн хувьд уг нян нь өөрөө эрсдэл дагуулдаг. Brucella-тай
ажиллахдаа тухайн улс орны эрхзүйн шаардлагад анхаарах ѐстой бөгөөд
лабораторийн аюулгүй байдлын талаар хамгийн наад захын тодорхой стандартыг
дагаж мөрдөх нь зайлшгүй чухал. Оношлогооны аргатай холбоотой олон улсын
стандартын талаархи мэдээллийг ДМЭМБ- аас нийтлүүлсэн зөвлөмжөөс (Manual
of diagnostic tests and vaccines for terrestrial animals, OIE) үзэж болно.
Хүн, малын бруцеллезыг богино хугацаанд үнэн зөв оношлох явдал нийгэм,
эдийн засгийн нэг чухал асуудал мөн. Бруцеллезын оношлогоонд доорх албан
ѐсны аргыг хэрэглэдэг [15].
Оношлогооны дээжинд зулбадас, түүний цустай салсархаг шингэн, цус,
үтрээ, савны салст гоождос, үе мөчний салслаг шингэн, өвчтэй сэжигтэй малын
мах, сүү, цөцгий буюу бусад бүтээгдэхүүн, гүрээний цус зэргийг авч шинжилнэ.
Шинжилгээг хийхэд шинжлүүлэхээр ирж буй материал авсан мал амьтан, хүний
оршин сууж байгаа аж ахуйн нөхцөл, хүмүүсийн ажил мэргэжил, тэнд ямар өвчин
эмгэг өмнө болон одоо гарч байсан, өвчилсөн мал амьтны эмнэл зүйн шинж
тэмдэг, мах, сүү, арьс шир гэх мэт түүхий эд бүтээгдэхүүнийг хэзээ, хаанаас
бэлтгэсэн зэрэг эпизоотологи, эпидемиологийн нөлөөлөх хүчин зүйлийг анхаарч
үздэг байна [19].
Дурандах шинжилгээнд дээр дурьдсан эмгэгт эрхтэн, шингэнээс түрхэц
бэлтгэж, Грам, Е.В.Козловскийн будгаар будаж шинжлэнэ. Шинжлэх материал
өмхийрч муудсан бол судалгаанд тохирохгүй. Зөв будагдсан түрхэцэнд бруцелл
грам сөрөг будагдах ба Козловскийн будгаар тод улаан-ягаан өнгөтэй будагдаж
дагалдагч нян хөх өнгөөр будагдсан байна [2,4,7,20].
Амь сорилын шинжилгээг эмгэгт материалаас 1х3см хэмжээтэй авч
физиологийн уусмалтай цэвэр саванд жижиглэж, хандлаад 0.5-1мл хэмжээгээр
тариурт соруулан усан гахайн цавины арьсан доор тарина. Тарьсан тун бүрээр 2-4
амьтан халдаана. Халдварлуулсан усан гахайнаас 10, 20, 30 хоногийн дараа цус
20