Page 25 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 25
Илрэх шинж тэмдгүүд: Халуурах, бие зарзайх, жихүүдэс хүрэх, толгой өвдөх,
хөлрөх, сэтгэл санаагаар унах, жин алдах, бүх бие өвдөх, элэг дэлүү томрох, үе
мөчөөр өвдөх, хавдах зэрэг бүх эрхтэн системийг хамарсан олон төрлийн шинж
тэмдгээр илэрнэ. Халуурах нь харилцан адилгүй хугацаагаар үргэлжилдэг байна.
Бруцеллез өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах нь элбэг байдаг [10].
Undulant fever
39.5
37.0
Зураг 7. Сэлгэмэл халуурал
.
2.10 Бруцеллезын эмчилгээ:
Халдвар авсан тохиолдолд эрт оношлуулвал эмчилгээ үр дүнтэй. Бруцеллез
өвчний үед 45 хоногийн курс эмчилгээ хийнэ. Антибиотек хэрэглэхийн
хажуугаар харшил намдах, нөхөн сэргээх, дархлаа сайжруулах, үрэвслийн
эсрэг эмчилгээ хийдэг.
Насанд хүрэгсэд
Рифампцин 900 мг өдөрт 15мг/кг 30 хоног уух
Доксициклин 0.1 гр-аар өдөрт 2 удаа 45 хоног уух
Стрептомицин 1гр-аар өдөрт 1 удаа булчинд 10-14 хоног тарих
Доксициклин 0.1 гр-аар өдөрт 2 удаа 45 хоног уух
Доксициклин 0.1 гр-аар өдөрт 2 удаа 45 хоног уух
Левлмицитин 0.5 гр-аар өдөрт 3 удаа 10-14 хоног уух
Рифампцин 900 мг өдөрт 15мг/кг 45 хоног уух
Ко-тримексазол 0.5 гр-аар өдөрт 3 удаа 10-14 хоног уух
Доксициклин 0.1 гр-аар хоногт 2 удаа 6 долоо хоног уух
Гентомицин 80 мг хоногт 2 удаа 7-10 хоног уух
8-аас доош насны хүүхдүүдэд:
Рифампцин 600 м-аар 30-45 хоног уух
Ко-тримексазол 0.5 гр-аар хоногт 3 удаа 42 хоног уух
Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Рифампцин 900 м-аар 6 хоног уух
Ко-тримексазол 4 долоо хоног уух
Хүснэгт 4. ДЭМБ-ын бруцеллез өвчний антибиотик эмчилгээний зөвлөмж /1999/
25