Page 22 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 22
Харин эсийн дотор шимэгчилж буй Brucella- г сэрээ булчирхай хамааралтай
тунгалаг (Т) эсүүд сөнөөдөг тухай (Р.Т.Маклускей, П.Д.Лебер 1974) тус тус
мэдээлжээ. С.С.Шутерланд 1980 онд шингэний болон эсийн дархлаа харилцан
бие биенээ тэтгэн, залгиур эсийг идэхжүүлэн, бруцеллез үүсгэгчийг устган малыг
эдгэрүүлдэг [15,22]. Манай оронд 1970- аад оноос бог малд REV-1, үхэрт штамм-
19 вакциныг өргөн хэрэглэж байна.
Штамм-19 омгийн вакциныг омгийн эсрэг төрөгчийн онцлогоос хамаарч
таригдсан малын цусны ийлдэс дэх эерэг таньц удаан хугацаанд (2-2.5 жил)
хадгалагддаг нь түүнийг бруцеллезын байгалийн халдвараас ялган оношлох,
сүргийн эрүүлжилтийн шалгуур үзүүлэлтийг тогтооход ихээхэн бэрхшээл
учруулдаг байна. Ийм учраас B. abortus 19 омгоос богино хугацаанд эерэг таньц
арилдаг, дархлаат идэвхи өндөртэй R эсрэгтөрөгч бүхий тийм вакцины омог
хайсаар байна. ОХУ-д К.М.Салмаков, Г.А.Белазерова нар B. abortus 82 (1983),
АНУ-д G.Schurig B. abortus RB51 (1995), Монголд А.Ёндондорж B. abortus 159-N,5-
R (2000) зэрэг эрдэмтэд амьд вакцин зохион бүтээж, үйлдвэрлэлийн нөхцөлд
туршиж байгаа тухай мэдээлжээ [9,22].
Манай оронд 2010 оноос бруцеллезын эсрэг масс вакцинжилт хийж байгаа
нь халдварлалт бууруулах талтай боловч хамгийн жижиг нэгж дээр эрүүлжсэн гэх
баталгаа гардаггүйгээрээ сул талтай юм [9,22].
22