Page 17 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 17

Бруцеллезоос аяндаа эдгэрэх биологийн өвөрмөц процесс явагдана. Гэвч аяндаа

                  эдгэрэх  процесс  нь  бие  махбодид  нэвтрэн  орж  өвчин  үүсгэж  буй  нянгийн  хоруу
                  чанар,  мал,  амьтны  байгалийн  тэсвэрлэх  байдал,  биеийн  эсэргүүцлээс  ихээхэн

                  шалтгаална. Бруцеллезтой ихэнх хонь 6-24 сарын дараа бруцеллезоос ангижирч
                  байхад тарга хүч султай, ядуу дорой нь 1-2 түүнээс ч дээш жилийн дотор ангижрах

                  жишээтэй.  Үхэрт  бол  халдварласнаас  хойш,  1-1.5  жилийн  хойно  өвчний  шинж

                  буурах боловч ихэвчлэн үүнээс удаан хугацаатай байх бөгөөд бүрэн ангижралт 3-5
                  жилийн  дараа  болно.  Зарим  үед  үүнээс  ч  удаан  байдаг.  Бруцеллезоос  аяндаа

                  эдгэрэх  үйл  явц  удаашрах  нь  дэлэнгийн  үрэвсэл,  оофорит,  өндгөвчний  үрэвсэл
                  зэрэг нь архаг голомтолсон өвчлөлийн үед тохиолдоно (Р.Ф.Сосов, 1974). Доктор,

                  профессор  Ч.  Цэрэндаш,  дэд  эрдэмтэн  Н.  Намшир,  Д.  Нямсүрэн  нарын  (1996)

                  эрдэмтэд  олон  жил  бруцеллез  судалсан  дүнгээс  үзэхэд  Brucella  эхлээд  халдвар
                  орсон  эрхтний  тунгалгийн  булчирхайд  хэсэг  хугацаанд  үржиж  олшроод  улмаар

                  тунгалгийн шингэнээр дамжин цусны урсгалд орж элэг, дэлүү, булчирхайд байрлан
                  түгээмэл хэлбэрийн өөрчлөлт үүсгэнэ. Энэ үед ретикул-эндотел системийн эсүүд,

                  ялангуяа  плазмт  эсийн  төлжилтийг  түргэсгэж  бруцеллезын  эсрэг  бием  дархлаат
                  глобулин M, G-г ихээр нийлэгжүүлдэг байна. Иймээс бруцеллезтой малын цусны

                  ийлдэс эерэг урвал үзүүлдэг.  Дээрх эсрэг бием нэгэн зэрэг үүсэхгүй бөгөөд эхэлж

                  М, дараа нь G нийлэгжиж цусанд ордог [10,13,20,21].
                         Бруцеллезтой малын эд, эрхтэнд эмгэг өөрчлөлт юуны өмнө цусны судасны

                  эндотел, элэг, дэлүү, булчирхайн эсэд өсөн төлжиж зарим эрхтэнд лимфоид эсийн
                  голомт,  хучуур  төст  эсийн  мөхлөгөнцөр  үүсдэг  байна.  Мөн  цааш  нь  өвчний  ужиг

                  хэлбэрт  шилжиж  өвчтэй  малын  цусан  дахь  эсрэгбиемийн  таньц  аяндаа  багасах
                  үед  эмгэгшилт  намдаж  эд,  эрхтэн  хэвийн  байдалд  орох  хандлага  явагддаг.  Гэвч

                  үүнийг бүрэн эдгэрэлт гэх үзэх үндэсгүй гэжээ. Эдгээр эрдэмтэд мал хээл авахаас

                  өмнө  халдвар  авч  энэ  үедээ  дархлаа  олсон  бол  өвчний  төгсгөл  хөнгөн  байх  ба
                  харин хээл тээж яваа үедээ халдварласан бол өвчний явц, эмгэг жам хүнд, хурц

                  хэлбэртэй  явагдаж,  сав,  эхэст  сөнөрлийн  голомт  үүсч,    улмаар  мал  хээлээ

                  зулбадаг гэсэн дүгнэлт хийснийг тэмдэглэсэн байна [10,13,20,21].













                                                               17
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22