Page 12 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 12

1976  онтой  харьцуулахад  хонь,  ямааны  бруцеллезын  халдварлалт  77.5,  71.5;

                  үхрийнх 27.5 хувиар буурсан болон 1967 онд бүх үхрийн 8.7 хувь нь бруцеллезтой
                  гарсан бол 1985 онд 1.7 хувь хүрч буурсан ба хонь, ямааг REV-1 вакцин тарьсны

                  үр дүнд 1979 онд үндсэндээ эрүүлжсэнийг дурьджээ (Г.Дашням, 1996).
                      1990-ээд оноос манай орны нийгэм эдийн засагт өөрчлөлт орсонтой холбогдон

                  мал  сүрэг  хувийн  хэвшилд  шилжсэнээр  мал  эмнэлгийн  хяналт  суларч,  малын

                  хөдөлгөөний  хяналт  бараг  үгүй  болсон  учир  халдварлалтын  хувь  эрс  нэмэгдсэн
                  байна  (Н.Батсуурь.,  2003).  1987-1990  онд  манай  улсын  үхрийн  бруцеллезын

                  тархалтыг  18  аймгийн  339  сумдад  судлахад  322  (95.0%)-д  нь  үхрийн  бруцеллез
                  оношлогдож,  шинжлэгдсэн  13277557  үхрийн  14.9%  буюу  198749  нь  эерэг  урвал

                  үзүүлснийг бичсэн байна [3,5,13,16].

                        Швейцарийн  Хөгжлийн  Агентлагаас  Монгол  улсад  хэрэгжүүлж  буй  “Малын
                  эрүүл мэнд” төслийн  хүрээнд  2010  онд  Завхан,  Сүхбаатар  аймагт  хийсэн  малын

                  бруцеллезын  халдварлалтын  түвшин  харилцан  адилгүй  байв.  Тухайлбал
                  Сүхбаатар аймагт хонинд 7.1%, ямаанд 5.1%, үхэрт 7.8%, тэмээнд 3.3%, адуунд

                  0.9%,  нохойд  41.3%,  харин  Завхан  аймагт  зөвхөн  ямаанд  0.06  %,  үхэрт  5.0%,
                  халдварлалтай  байжээ  (Б.Золзаяа  нар,  2011).  Мөн  судалгаагаар  хүний

                  бруцеллезын  халдварлалт  дээрх  аймагт  нэлээд  өндөр  буюу  Сүхбаатар  аймагт

                  28.6  %,  Завханд  25.6  %  дүн  гарчээ  (Ц.Сэлэнгэ  нар,  2011).  Үүнээс  гадна  дээрх
                  аймаг, сумын төвийн оршин суугчдын дунд судалгаа хийхэд, халдварт өртөгсдийн

                  ихэнх нь мал маллах, малын гаралтай түүхий эд бэлтгэх, боловсруулах худалдаа
                  эрхэлдэг иргэдийн дунд бруцеллезын тархалт өндөр дүн үзүүлжээ [13,16,24].


                  2.3 Бруцеллезын үүсгэгч

                       Үүсгэгч  нь  бруцелла  төрөлд  багтах  ба  0.5-0.7х0.6-1.5  мкм  хэмжээтэй,
                  хөдөлгөөнгүй,  грам  сөрөг,  зууван,  бөөрөнхий  хэлбэртэй  нян  юм.  Бүрээсгүй,

                  үрэнцэр үүсгэдэггүй, агаартан нян бөгөөд эд, эсийн завсраар нэвтрэн эсийн дотор

                  амьдрах чадвартай, эндотоксин ялгаруулдаг байна [1,2,4,7,13]. Гадаргуугийн А, М,
                  L  гэсэн  3  үндсэн  эсрэгтөрөгчтэй.  Тэжээлт  орчинд  ургуулсан  Brucella–н  цэвэр

                  өсгөвөр  будагдах  байдал  нүүрс-ус  болон  хүхэрт  устөрөгч  үүсгэх  байдлаараа
                  ялгаатай. Brucella нь Грам-сөрөг будагдана [13].










                                                               12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17