Page 10 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 10
тус тусын байрыг эзэлж байв. 1950 оны сүүл, 1960-аад оны эхээр шинэ зүйлүүд
олдож одоо бруцеллын төрөлд 10 зүйлийн нян хамрагдаж байна [2,7,9,13].
Манай орны тухайд анх үхрийн бруцеллез 1935-1936 онд Биокомбинатын
хэрэгцээнд худалдан авсан малыг шинжлэхэд бруцеллез өвчин байгаа нь анх удаа
илэрчээ. Ховд аймагт 1938 онд жин хөсгийн тэмээг Райтын урвалаар шинжилэхэд
тэмээн сүргийн дотор бруцеллез өвчин ихээхэн дэлгэрсэн нь илрэв. Дараа нь
1942-1944 онд сангийн аж ахуйн хонинд бруцеллез байгаагаар барахгүй энэ
өвчнөөс болж хээл хаях явдал их байдгийг илрүүлжээ [2,13,19]. Хүний бруцеллез
манай улсад анх 1949 онд бүртгэгдсэн ба 1953 онд халдвартын эмнэлэгт (ХӨСҮТ)
анх оношлогдож байжээ [4,5]. Дорнод аймаг, Улаанбаатар орчмын үхэрт олноороо
хээл хаях өвчин илэрснийг (1942), ийлдэс судлалын шинжилгээгээр тус бүр
бруцеллез гэж тогтоосныг тэмдэглэжээ (Ч.Цэрэндаш.,1972) [9,14,19,20]. Түүнээс
хойш манай оронд энэхүү өвчний талаар олон арван судалгаа шинжилгээний
ажлыг явуулж ирсэн бөгөөд Ч.Цэрэндаш доктор (ScD), профессор нь төрөл бүрийн
мал, амьтны бруцеллезын тархвар зүй, үүсгэгчийн биологийн шинж чанар, хэвшил,
амь хүрээ, эзэн солилт, эмгэг жам, онош, ялгаварлан оношлох, дархлаа тогтолт,
түүний үргэлжлэх хугацаа, урьдчилан сэргийлэх асуудлыг цогцоор судлан, 1960
онд “Монгол үхрийн бруцеллезын явц” нэгэн сэдэвт бүтээл туурвин мал эмнэлгийн
ухааны дэд эрдэмтний, 1972 онд “Монгол оронд малын бруцеллезтой тэмцэх
аргыг боловсруулсан нь” нэгэн сэдэвт бүтээлээр мал эмнэлгийн шинжлэх ухааны
докторын зэргийг ЗХУ-ын Бүх Холбоотын МЭЭШС Хүрээлэнд тус тус хамгаалжээ.
Доктор Н.Намшир 1970- аад оны сүүлчээс тэмээний бруцеллез, түүний тархалт,
халдварлалт, эмнэлзүй, оношлох асуудлыг судалж, тэмцэх сэргийлэх заавар,
зөвлөмж боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн 1960-аад оноос
судлаач Э.Зандармаа бруцеллезын судалгаа явуулж, 1970 онд “Монгол үхрийн
цусны био-морфологийн зарим үзүүлэлтэнд бруцеллезын нөлөөлөх байдал”
бүтээл туурвин биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ [7,9]. 1970- аад
оны сүүл, наяад оны эхээр манай орны цаа буганд бруцеллезын тохиолдол
илэрч, халдварлалт 30-70% нь эерэг гарч байсан бөгөөд хожим 1% хүртэл буурч
ирснийг дурьдсан байна (Г.Аюурсэд 1999, М.Нансалмаа, 2012).
Монгол улсын малын гавьяат эмч, доктор (Sc.D), профессор А.Ёндондорж нь
1990-ээд оноос нутгийн монгол үнээний зулбадаснаас бруцеллезын үүсгэгч
B.abortus-ын хэд хэдэн өсгөвөр гарган авч, тэдгээрийн биологи, биохимийн шинж
чанар, ийлдсэн хэвшил, эсрэг төрүүлэх ба хоруу чанар, мутацийн хувьсал,
10