Page 6 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 6
холбох урвал, шууд бус Фермент холбох эсрэг биемийн урвал, өрсөлдөөнт
Фермент холбох эсрэг биемийн урвал, Флюресценци поларизацийн урвалыг
тавьж, урвалын хоорондын тохироог шалгах, бруцеллез өвчний тархалтыг сум тус
бүрд нь тогтоох зорилго тавив.
1.2 Судалгааны ажлын зорилго
Бид Сүхбаатар аймгийн 6 сумаас цуглуулсан дээжинд ийлдэс судлалын
шинжилгээ хийж, ашигласан урвалуудын үр дүнд эпидемиологийн зарим суурь
боловсруулалт хийн, зургаан сумын бруцеллезын халдварлалтын хувийг тогтоох
зорилготой ажиллав.
1.3 Судалгааны ажлын зорилт
Дээрх зорилгоос үүдэн дараах зорилтыг тавив.
1. Сүхбаатар аймгийн Уул-баян, Баруун-урт, Сүхбаатар, Дарьганга, Онгон,
Түмэнцогт сумдаас цусны дээж авах
2. Ийлдсийн сан бүрдүүлэх
3. Цуглуулсан бүх дээжинд РБУ-аар шинжлэх
4. РБУ -аар эерэг гарсан дээж, хяналтаар сөрөг дээжийг шууд бус ФХЭБУ,
Өрсөлдөөнт ФХЭБУ, ФПУ-аар баталгаажуулах
5. Урвал хоорондын тохироог каппа итгэлцүүрээр шалгах
1.4 Судалгаа явуулсан газар
Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн
тэнхим
Сүхбаатар аймгийн Уул-баян, Баруун-урт, Сүхбаатар, Дарьганга, Онгон,
Түмэнцогт сум
Судалгааны ажлыг хэлэлцүүлж, нийтлүүлсэн байдал
Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал:
1. “Бруцеллез өвчнийг ФХЭБУ-аар оношлосон дүн, “Мал эмнэлгийн сургуулийн
магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал 2014. 11.12
2. “Бруцеллез өвчний тандан судалгаанд Флюресценци полиризацийн урвалыг
туршсан дүн” ХААИС-ийн магистрант, докторантын 2015 оны шилдэг илтгэл
шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал 2015.11.05
6