Page 8 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 8

ХОЁР ДУГААР БҮЛЭГ ХЭВЛЭЛИЙН ТОЙМ



                  2.1 Бруцеллезын түүх, судлагдсан байдал

                         Бруцеллез өвчин нь олон оронд эндемик хэлбэрээр тархсан, эдийн засгийн
                  ихээхэн  хохирол  учруулдаг  зооноз  өвчин  юм.  Уг  өвчин  ихэвчлэн  Brucella  abortus

                  болон  Brucella  melitensis  зүйлээр  олон  төрлийн  мал,  амьтдаас  малын  гаралтай
                  түүхийн  эд,  бүтээгдэхүүн  болон  малын  хаг,  ихэсээр  дамжин,  хүнд  халдварлана

                  (Megersa et al. 2012). Гиппократын үед шинж тэмдгийн хувьд бруцеллезтой төстэй

                  өвчин  байсан  тухай  ном  хэвлэлд  тэмдэглэгдсэн  байна.  Газар  дундын  тэнгисийн
                  эрэг,  аралд  амьдарч байсан хүн амын дунд  “Мальтийн  чичрэг” хэмээх  халуурах,

                  дагжин  чичрэх  гол  шинж  тэмдгээр  илэрдэг  өвчин  байжээ.  Английн  эмч  Дж.
                  Марстон  уг  халдварыг  1859  онд  бие  даасан  өвчин  гэж  тодорхойлон,  эмнэл  зүй

                  болон эмгэг анатомийн судалгаа хийж байв [1,2,5,9]. Улмаар английн судлаач Д.
                  Брюс  1886-1887  онд  Мальти  арал  дээр  “Мальтийн  чичрэг”  өвчнөөр  нас  барсан

                  Англи  цэргийн  дэлүүнээс  өвчний    үүсгэгчийг  анх  цэврээр  ургуулан  авч  түүнийг

                  “Micrococcus  melitensis“  гэж  нэрлэсэн  түүхтэй.  Эмч  Брюс  өвчтэй  ямаа  өвчин
                  тараагч  хүчин  зүйл  болохыг  тогтосон  ба  өвчтэй  ямааны  сүүгээр  тэжээгддэг

                  сармагчин,  хүмүүс  түүхий  сүү  ууснаас  хойш  14  хоногийн  дотор  өвчилж  эхэлсэн
                  хэмээн  тэмдэглэсэн  байна.  Өвчтэй  малын  сүү,  хагас  боловсруулсан  сүүн

                  бүтээгдэхүүнээр  бруцеллез  хүнд  дамжин  халдварладаг  эх  уурхай  болохыг  анх

                  тогтоосон гэж үздэг [1,3,6,8].
                         Данийн  судлаач  Б.Банг,  В.Стриболд  нар  үнээний  хээл  хаялт  бактерийн

                  гаралтайг  анх  тогтоож,  үнээнээс  бруцеллезын  нэг  зүйл  нянг    ялган  өсгөвөрлөж
                  түүнийг Brucella abortus bovis гэж нэрлэсэн байдаг. 1897 онд А.Райт, Д.Семпл нар

                  өвчилсэн  үнээний  цусны  ийлдэс,  Мальтийн  микрококктой  наалдах  урвал  үүсгэж

                  буйг  тодорхойлсноор,  үүнийг  бруцеллезын  оношлогоонд  хэрэглэх  болсон  байна.
                  Үүний  дараа  Америкийн  Шредер,  Cоттон  нар  (1911)  Вашингтонд  хээл  хаясан

                  үнээний  сүүнээс  бруцелл  илрүүлсний  зэрэгцээ  1914  онд  Америкийн  судлаач
                  Ж.Траум гахайн бруцеллезын үүсгэгчийг анх ялган авч, түүнийгээ Brucella abortus

                  suis  гэж  нэрлэсэн  билээ.  Бурнет  (1922)  бруцеллез  үүсгэгчийг  тэжээлт  орчинд
                  ургуулж шүүсэн шингэнийг (мѐлитин-бруцеллизат) хүний арьсанд 0.1 мл тарихад

                  өвөрмөц  харшил  урвал  үзүүлж  өвчнийг  илрүүлэх  онош  зүйн  ач  холбогдолтой

                  болохыг  тогтоосон  нь  олон  улсад  түгэн,  түүнийг  бэлтгэн  хэрэглэх  арга  зүйг
                  боловсруулсан байна [1,4,6,8,9].

                                                                8
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13