Page 5 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 5
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ОРШИЛ
Сэдвийн үндэслэл
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас “Нэг дэлхий-Нэг эрүүл
мэнд” гэсэн агуулга бүхий уриалга гарган НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн
Байгууллага (FAO), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай (WHO) хамтран
“Эрүүл мал, амьтан-Цэвэр бүтээгдэхүүн-Эрүүл хүн” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж,
энэ хүрээнд хүн ардаа эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогыг тууштай
баримтлаж байна. Манай оронд малаас хүнд хадварладаг өвчнөөс эрүүлжүүлэх
асуудлыг хойш тавилгүй шийдэх шаардлага зүй ѐсоор тулгарч байна. Эдгээр
өвчний нэг бол бруцеллез юм. Учир нь Монгол орон дэлхийн хэмжээнд хүн, малын
бруцеллезтой цөөхөн орны нэг байгаа нь уг өвчний асуудалд цаг алдалгүй
шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
шаардлагатай байна. Бруцеллез нь Brucella төрлийн бактериар үүсгэгддэг олон
төрлийн мал, амьтан, хүн өвчилдөг цочмог болон ужиг явцтай зооноз өвчин юм.
Хүний бруцеллез өвчин нь дэлхийд өргөн тархсан зоонозын халдвар юм.
Газар дундын тэнгисийн орнууд, Араб, Америк болон Ази тивийн Төв, Зүүн хэсэг,
Африкийн орнуудад тархалт ихтэй [2]. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын
мэдээллээр жил бүр хүний бруцеллез өвчний 500 000 гаруй шинэ тохиолдол
бүртгэгдэж байна. Гэвч хүний бруцеллез өвчний нийт тохиолдлыг бүртгэлд
хамруулж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж, өвчилсөн 26 хүн
тутмын нэгийг бүртгэлд хамруулдаг. 1 000 000 хүн ам тутамд ногдох хүний
бруцеллезын өвчлөл Сири, Монгол зэрэг орнуудад жил тутамд 500-аас их
тохиолдол бүртгэгдэж байна [33].
Монгол орны эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт мал аж
ахуйгаас гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ өссөөр байгаа юм.
Гадаад зах зээл нээлттэй болсон өнөө үед зам харилцаа, дэд бүтэц хөгжиж буй
бүс нутгийн мал сүрэг эрүүл байх нь нэн чухал.
Иймд малын бруцеллез өвчнийг судлах нь чухал асуудал юм. Сүхбаатар
аймгийн 6 сумаас санамсаргүй түүвэр шинжилгээний аргаар ийлдэс цуглуулж
бруцеллез өвчний тархалтыг судлах зорилго тавьж ажиллалаа. Эдгээрээс
үндэслэн санамсаргүй түвшинд сонгогдсон Сүхбаатар аймгийн 6 сумдын тэмээ,
үхэр, хонь, ямаан сүргээс цусны дээж авч ийлдэс судлалын шинжилгээнд өргөн
ашигладдаг мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй Розбенгалын урвал, Хавсарга
5