Page 9 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 9
Америкийн судлаач Иванс 1918 онд дээр дурдсан халдварт өвчний үүсгэгч нь
хэлбэр дүрс, өсгөвөрлөх байдал, будаг шингээлт, эсрэгтөрөгч чанар төстэй
болохыг тогтоож, эдгээр нянг нэг төрөлд хамааруулж, Мейер, Сиер нар 1920 онд
Ивансийн дүгнэлтийг бататгаж B. melitensis, B. abortus, B. suis гурвыг нэгэн бүлэгт
багтаан B. melitensis- ийг анх илрүүлсэн эмч, эрдэмтэн судлаач Брюсийн дурсгалд
зориулан үүсгэгчийг нь бруцелл, өвчнийг нь бруцеллез (Brucellosis) хэмээн
нэрлэжээ [2,3,7,9,13].
Данийн эрдэмтэн Кристенсийн шинжилсэн 4600 хүний цусны 500 нь эерэг дүн
өгсөний дотор 34 тохиолдлоос B.abortus bovis өсгөврийг ялган авчээ. Серологийн
шинжилгээнд эерэг урвал өгсөн 500 хүний талаар хийсэн эпидемиологийн
судалгаа эдгээр хүмүүс бруцелллезтой үхрээс халдвар авсныг эргэлзээгүй болгон
баталсан байна. B.abortus bovis бруцеллезоор өвчилсөн үхрээс хүмүүст дамжин
өвчин үүсгэдэг нь олон орны судлаачдын ажлаар улам батлагдсаар байв [2].
Швед, АНУ-д 1925-1929 онд үхэр, гахайнаас халдварлан өвчилсөн бруцеллезтой
хүний тоо 2239 хүрч байжээ. Өвчтэй малаас хүнд бруцеллез дамжин халдварладаг
болохыг нотолсны үр дүнд эпидемиологийн өөр нэг чухал асуудлыг шийдвэрлэх
шаардлага гарч ирсэн юм [4]. Энэ нь үхэр, хонь, ямаа, гахайн бруцеллез үүсгэгчийг
ялгаварлан тодорхойлох асуудал байлаа. Энэ асуудлыг Brucella-н гурван дүрсийн
нянг харьцуулан судалсны үндсэн дээр Хедльсон 1921-1929 онд шийдвэрлэж
биохими, бактериологийн шинжилгээгээр ялгаварлах аргыг боловсруулжээ
[2,1,8,17].
АНУ-ын Ута хэмээх газрын цөлийн бутны хулганад бие даасан тусгай
үүсгэгчтэй бруцеллез тархсан байна. Энэхүү өвчний нянг Стокнр, Лакмен нар 1957
онд цэврээр ялган авч үндсэн шинжээр бруцеллын бусад дүрстэй төстэй боловч
өвөрмөц зарим онцлогоор тэднээс ялгаатайг тодорхойлжээ. Үүнээс хойш хийсэн
шинжилгээний ажлын үр дүнд энэ нянг бруцеллын нэг төрөлд хамааруулан
B.neotomаe гэж нэрлэсэн байна [2,13,14].
Австри, Шинэ Зеландын судлагч Симонс, Холл, Будль, Боис нар хуцны
төмсөгний хэтний үрэвсэл үүсгэдэг нянг цэврээр ургуулан авч бруцеллд
хамааруулан B. ovis гэж нэрлэжээ. Нохой хээл хаядаг өвчний үүсгэгчийг 1968 онд
Амеркийн судлаач Кармичель, Кенни нар цэврээр ялган авч бруцеллын нэгэн
дүрсэд хамааруулж B.canis гэж нэрлэжээ [2]. Цаа бугын бруцеллезыг анх 1949 онд
И. М. Голосов судалжээ [12,14]. Өвчин үүсгэгч хэд хэдэн дүрсэд хуваагдах бөгөөд
үхэр, хонь, ямаа, гахайн бруцеллез үүсгэгч нян 1920-иод он хүртэл нян судлалд
9