Page 7 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 7
3. “Бруцеллез өвчний тандан судалгаанд Флюресценци полиризацийн урвалыг
туршсан дүн” Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэгийн сургуулийн
магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний
бага хурал 2015.10.14
4. “Бруцеллез өвчнийг серологийн урвалаар шинжилсэн дүнгээс” Мал
эмнэлгийн сургуулийн магистрант докторант оюутны нэгдсэн семинар 2015.
04.15
5. “Сүхбаатар аймгийн бруцеллез өвчний тандан судалгаанд ашигласан
ийлдэс судлалын урвалын /РБУ, ХХУ, өрФХЭБУ, шбФХЭБУ/ үр дүн”
Халдварт өвчин судлал- Нийтийн эрүүл мэндийн тэнхимийн профессорын
багийн семинар
6. “The serosurveillance on Brucellosis in Sukhbaatar province in Mongolia” Sakura
Science Plan 2016.8.22
Судалгааны ажлын үр дүнг хэвлүүлсэн байдал:
1. “Бруцеллез өвчний тандан судалгааны дүнгээс” Хүнсний аюулгүй байдлын
үндэсний лавлагаа лабораторийн эрдэм шинжилгээний IV бага хурал
илтгэлийн эмхэтгэл, Хуудас 16-20., 2016 он
1.7 Шинжлэх ухааны шинэлэг тал, ач холбогдол
1. Бруцеллез өвчний тандан судалгаанд флюресценци полиризацийн урвалыг
анх удаа өөрийн орны малын ийлдсэнд туршив.
2. Сүхбаатар аймгийн бруцеллезын тархалтын хувийг дахин баталгаажуулав.
3. Мал, амьтны ийлдэс судлалын шинжилгээнд хэрэглэгддэг урвалыг каппа
итгэлцүүрээр урвал хоорондын тохироог анх удаа шалгав.
1.6 Бүтээлийн хэмжээ, бүтэц
Энэхүү бүтээл нь оршил, хэвлэлийн тойм, судалгааны үндсэн хэсэг болох
судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын үр дүн гэсэн 5
бүлэгтэй болон шүүн хэлэлцэхүй, дүгнэлт, англи хураангуй, ишлэл авсан
бүтээлийн жагсаалт гэсэн дараалалтай байна. Судалгаа шинжилгээний дүнг
хүснэгт 9, график 2, бүдүүвч 1, зураг 15-аар харуулсан бөгөөд монгол, англи дээр
хэвлэгдсэн нийт 34 ном хэвлэл, материалаас ишлэл авч А4-ийн цаасанд 59
хуудсанд багтаан компьютерийн үсгийн “Arial” фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр
хоорондын зай 1.5-аар бичсэн, монгол хэл дээр бичиж, англи хэл дээр бүтээлийн
хураангуйг бичиж оруулав.
7