Page 11 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 11

оношлогоо,  сэргийлэлтийн  талаар  нарийвчилсан  судалгаа  явуулж,  тэдгээр  омог

                  нь  хэдийгээр  ангилал  зүйгээс  хасагдаад  байгаа  ч  B.abortus-ын  7-р  амь  хүрээ
                  болохыг  нотлон,  жагсаалтаас  хасагдсан  амь  хүрээг  “Нян  судлаачдын”  53-р  бага

                  хурлаар  эргүүлэн  тогтоолгож,  омгийг  лавлагааны  санд  нь  оруулсан    байна
                  (А.Ёндондорж., бусад). Иймд олон улсын бактерийн ангилалаас тэрхүү хасагдсан

                  B. abortus хэвшлийн 7 дугаар амь хүрээг дахин сэргээн бүртгэсэн байна [7,9,13].

                  2.2 Бруцеллезын тархалтын байдал

                         Бруцеллез  тив,  дэлхийн  бүх  улс  оронд  түргэн  дэлгэрч  хүн  ардын  эрүүл

                  мэнд, эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байгаа юм. Бруцеллезыг дэлхий

                  нийтийн  өвчин  гэж  нэрлэж  болно.  Аюулт  зооноз  өвчний  талаар  зохиогдсон  олон
                  улсын  анхдугаар  бага  хурлаар  хэлэлцсэн  бруцеллезын  тойм  мэдээллээс  (1997)

                  үзэхэд Европын 24, Азийн 24 Америкийн 25, Африкийн 27, Далайн 5 бүгд 105 орон
                  мал,  амьтны  бруцеллезтой  тэмцэх  талаар  өвөрмөц  болон  өвөрмөц  бус  арга

                  хэмжээ  авч  явуулдаг  тухай  дурдаад  тэдний  58  нь  мал  сүргээ  уул  өвчнөөс
                  эрүүлжүүлсэн  гэсэн  нь  бруцеллез  ямар  цар  хүрээтэй  тархсан  болохыг  илтгэх

                  баримт юм. Энэ судалгаанд хамрагдсан Ази тивийн 24 орныг авч үзэхэд Израйль,

                  Иордани,  Арабын  нэгдсэн  вант  улс  үхэр  сүргээ  эрүүлжүүлж,  13  орон  тархалт
                  багатай,  харин  Өмнөд  Солонгос,  Кувейт,  Монгол,  Оман,  Шриланк,  Турк  зэрэг

                  оронд  тархалт ихтэйг мэдээлжээ (А.Ёндондорж 2010)  .

                         Манай  орны  хувьд  бруцеллезын  тархалтыг  тогтоох  зорилгоор  1949  онд  6
                  аймаг,  Улаанбаатар  хотын  7249  үхрийг  шинжилсэнээс  909  нь  эерэг  буюу  12.5%

                  халдварлалттай  байжээ.  1950-1956  оны  түүвэр  шинжилгээгээр  131372  үхэр
                  шинжлэгдсэнээс  9144  буюу  6.8%,  11273  бог  малын  349  буюу  3%  нь,  1958  онд

                  хийгдсэн  хүний  бруцеллезын  түүвэр  шинжилгээгээр  хамрагдсан  малчдын  37.3%,
                  Aмахны  үйлдвэрийн  ажилчдын  39.2%,  аж  үйлдвэрийн  ажилчдын  24.5%  нь

                  халдварлалттай байгааг тус бүр бруцеллезоор эерэг гарч байсныг малын гавьяат

                  эмч, дэд эрдэмтэн, дэд профессор Г.Дашням түүхчлэн бичжээ [3,13,19,20]. Дээрх
                  шинжилгээний  дүн  нь  бруцеллезын  халдварлалтыг  улсын  хэмжээнд  тогтоож

                  тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь манай орны нийгэм, эдийн засгийн зайлшгүй
                  асуудал  болсон  бөгөөд  тухайн  үеийн  ЭЗХТЗ-ийн  гишүүн  орны  техник,

                  мэргэжилтний тусламж авч уг эпизоотитой эрчимтэй тэмцэх ажлыг 1966-1969 онд
                  зохион явуулсан байдаг. Тухайлбал: энэ хугацаанд жил бүр 18 отряд, 84-124 групп

                  ажиллуулж давхардсан тоогоор 14 сая мал, амьтдыг шинжилсэн бөгөөд 1966 оныг


                                                               11
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16