Page 19 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 19

Рагова (1943), Пандиков (1947), Ходжаев (1959),  Вершилова (1972)  болон  манай

                  оронд  хүний  бруцеллез  судлагч  эрдэмтэн  Л.  Дамдинсүрэн  (1972)  тэмдэглэхдээ
                  бруцеллезтой  монгол  хүмүүсийн  5.1-  45%  нь  хурц,  5.0-  62  %  нь  хурцавтар,  3.5-

                  34%  нь  ужиг  хэлбэрийн  өвчтэй  байсныг  тэмдэглэжээ.  Өвчтөнд  эхэлж  ерөнхий
                  хордлогын шинж тэмдэг илрэх, бие суларч ажлын идэвх богино хугацаанд буурч,

                  сэтгэл  санаа  тайван  биш  болох  ба  хоол  унданд  дургүй  болох,  хөлрөх,  бөөлжис

                  хутган  толгой  эргэж  өвдөх,  даардас  хүрэх,  чичрүүлэх,  бүх  биеэр  шархирч  нойр
                                                                     0
                  хулждаг байна. Энэ үед биеийн халуун 39-40 С хэмд хүрэх ба халуурал  2-3 долоо
                  хоногоос хэдэн сар үргэлжилж болно. Бруцеллезтой хүний онцлог шинж бол гар,
                  хөл, ууц нуруу, үе мөч хавдаж хүчтэй шаналж өвчилдөг байна [6,8,22].


                  2.6 Эмгэг бие бүтцийн хувиралт

                         Бог  малд  гол  анхаарах  эмгэгт  хувиралт  ховор  ажиглагдах  боловч  хээлийн

                  бүрхүүлийн хальс зузаарч, цэгэн цус харвалттай байна. Эхэс улаан шар, шаравтар
                  өнгөтэй  болж  идээт  өнгөрөөр  хучигдсан  байна.  Хээлийн  арьсанд  тодорхой

                  өөрчлөлтгүй байхын гадна гүзээний салст бүрхүүл, давсаганд цэгэн зурваслан цус

                  харвасан байдаг. Үхэр бусад том малд ч илрэх онцгой өөрчлөлт бага юм. Харин
                  дутуу  гарч  үхсэн,  зулбасан  хээлийн  ходоод  гэдсэнд  шаравтар  өнгөтэй  салслаг,

                  хөвөн биелэгтэй зүйл бөөгнөрч хуралдсан ажиглагдана. Ходоод гэдэс, давсаганд
                  дээрхийн  адил  цус  харвалт  илэрнэ.  Элэг,  уушигны  зарим  хэсэгт  идээлж  салст

                  үрэвслийн  үхэжсэн  голомт  цөөн  тоотой  илэрдэг.  Үнээний  дэлэн  бүхлээрээ  эсвэл

                  таллан хавдаж  үрэвсэхийн  сацуу  үе  мөч идээлж  үрэвсэнэ.  Бухны төмсөг,  хэтэнд
                  үхжиж  үрэвссэн  голомт  үзэгдэх  бөгөөд  хурц  үед  төмсөг  хавдаж  томорно.  Өвчин

                  ужиграх  үед  төмсөг  хатанхайрна.  Ийм  төмсөгийг  зүсэхэд  идээт  үхжлийн  голомт
                  тодорхой ажиглагддаг. Арьсаар дамжих халдварын үед арьсанд өвөрмөц мөхлөг

                  илэрч, холбох эд, хялгасан судасны хана хөөж хавдах, хананы нэвчих чанар ихсэх

                  зэрэг эмгэгт хувиралт ажиглагддаг байна [1,2].

                  2.7 Бруцеллезын оношлогоо

                          Хүн, малын бруцеллез өвчнийг богино хугацаанд үнэн бодитой зөв оношлох
                  нийгэм,  эдийн  засгийн  нэн  чухал  асуудал  мөн.  Бруцеллезыг  оношлох  нь

                  дадлагажсан  мэргэжилтэн,  сайтар  тоноглогдсон  лаборатори,  эм  хэрэгсэл,  багаж

                  төхөөрөмж  болон  цаг  хугацаа  их  шаарддаг.  Бруцеллезын  оношлоход  өргөн
                  хэрэглэдэг  аргын  дотроос  ийлдэс  судлалын  шинжилгээ  нь  хамгийн  түгээмэл

                  хэрэглэгддэг.  Үүнд:  РБУ,  ХХУ,  НТУ,  ФХЭБУ,  ФПУ  орно.  Розбенгалын  урвал  нь
                                                               19
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24