Page 26 - Сүхбаатар аймгийн бруцеллезын тандан судалгаа
P. 26
ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
3.1.1 Дээж авах
Цусны ийлдэс цуглуулах
Ямар нэг халдварт өвчнийг оношлохдоо дээжийг оновчтой зөв аргаар авах
тухайн өвчний мэдээллийг зөв гаргах үндэс болно. Дээж авахад баримтлах гол
зүйл нь дээжийг авах онолын болон мэдээллийн үндэстэйгээр сонгож авах аргаа
оновчтой сонгон авах нь чухал байдаг. Бид Сүхбаатар аймгийн 6 сумыг
санамсаргүй түүврийн аргаар сонгож, малчин өрхийг мал тооллогын дүн (Үндэсний
статистикийн газар, 2012)-д үндэслэн Excel програмын rand()* командыг ашиглан
сонгов. Санамсаргүй түүвэрлэлтээр Сүхбаатар аймгийн Уул-баян, Баруун-Урт,
Сүхбаатар, Дарьганга, Онгон, Түмэнцогт сумд сонгогдсон бөгөөд нэг сумын 6
малчин өрхийн мал сүрэгт олон шатлалт түүвэрлэлтийн аргаар хоѐр давтан
/2013-2014 /дээжийг доорхи схемийн дагуу цуглуулав (Бүдүүвч 1). Нийт 1354 цусны
ийлдэс /тэмээ-232, үхэр-300, хонь-381 ямаа-395/-ийг цуглуулав.
Сүхбаатар аймгийн 6 сум
1 сумаас 6 малчин өрх
1 малчин өрхөөс 3 тэмээ, 3үхэр, 5
хонь, 5 ямааг тус бүр санамсаргүйгээр
сонгох
Нийт, 216 тэмээ, 216 үхэр, хонь, ямаа
тус бүр 360
Бүдүүвч 1. Цусны ийлдэс цуглуулах аргачлал
Малын гүрээний судаснаас авсан цусыг 37⁰С-д 1 цаг тавьж бүлэгнүүлсэний
дараа 4⁰С-д хонуулан ийлдсийг цэврээр ялгаж 2 мл-ийн ариун тюбед савласан.
26